Эрүүл мэндийн яам нь ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сантай нягт хамтран ажиллаж, ХДХВ, ДОХ, бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ өвчнөөс сэргийлэх, хянах чиглэлээр 2003-2023 онд 15 удаагийн төслийг үр дүнтэй хэрэгжүүлсэн. Глобаль сангийн дэмжлэгтэй 16 дахь удаагийн ДОХ, сүрьеэгийн төсөл нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам төслийн үндсэн хүлээн авагч байгууллагаар ажиллаж байна.
Эрүүл мэндийн яам тус ТӨСЛИЙН САНХҮҮГИЙН АЖИЛТАН-ы сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:
Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өр хөрвүүлэх нэмэлт төслийн санхүүгийн ажил гүйлгээг үнэн зөв, бүрэн хөтлөн, санхүүгийн баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хянаж, ханган нийлүүлэгчид, салбар хүлээн авагчид, харилцагч байгууллагууд, ажиллагсадтай холбоотой төлбөр тооцоог цаг хугацаанд нь хийж санхүүгийн тайлан тооцоо хийх, хянах
Ажлын байрны үндсэн үйл ажиллагаа:
- Глобаль сангийн удирдамж, Монгол Улсын хууль тогтоомж, НББОУС-ын дагуу санхүүгийн тайлан баланс бэлтгэх;
- Хариуцсан төслийн хүрээнд явцын болон жилийн эцсийн хараат бус хөндлөнгийн санхүүгийн аудит хийлгэх ажлыг зохион байгуулах, зөвлөмжийн биелэлтийг биелүүлж ажиллах;
- Санхүүгийн программд төслийн өдөр тутмын ажил гүйлгээг шивж банкны хуулгатай тулгах, тайлан тооцоо бэлтгэх, санхүүгийн программын бүрэн бүтэн байдал, хамгаалалтыг хариуцан ажиллах;
- Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өр хөрвүүлэх нэмэлт төслийн салбар хүлээн авагч байгууллагуудын санхүүгийн тайланг улирал тутам хүлээн авч шалгах, санхүүгийн программд тусгах;
- Төслийн худалдан авалтын төлбөрийн баримтын тайланг цахимаар хүлээн авч, шивэгдсэн эсэхийг тулгах, НӨАТ-ын тайланг бэлтгэн ТЕГ-т цаг хугацаанд нь илгээх
- Төслийн ажлын төлөвлөгөөгөөр батлагдсан төсөв болон бодит зардлын хоорондох зөрүүг тооцоолох;
- Импортоор хүлээн авсан бараа материал, тоног төхөөрөмжийн тооцоо хийж, хөрөнгө хуваарилах тушаалын төсвийг хянах, санхүүгийн бүртгэлд тусгах;
- Төслийн санхүүжилт зарцуулалт, санхүүтэй холбоотой мэдээллээр цаг тухай бүрд хамтрагч талуудыг хангах.
- Санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх;
- Санхүүгийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
- Багаар ажиллах чадвартай байх;
- Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны өндөр соёлтой, ажлын ачаалал даах чадвартай /илүү цагаар ажиллах/, бүтээлч сэтгэлгээтэй байх;
- Төсөл хөтөлбөр, олон улсын байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.
- Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1);
- Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн хуулбар (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (E Mongolia-аас авсан лавлагаа);
- Тухайн ажлын байрны чиг үүрэгтэй холбогдуулан мэргэшсэн байдал, ажлын туршлага болон бусад тусгай шаардлагыг нотлох баримт бичгийн хамт ирүүлнэ үү.
Холбогдох утас: 51-263783, 70000810.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ