Глобаль сангийн дэмжлэгтэй 16 дахь удаагийн ДОХ, сүрьеэгийн төсөл нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам төслийн үндсэн хүлээн авагч байгууллагаар ажиллаж байна.
Эрүүл мэндийн яам нь Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн нэгжид “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өр хөрвүүлэх” төслийн ДОХ, ГЕПАТИТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН-ий сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Уг мэргэжилтэн нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам”, Монгол Улс ХБНГУ-ын Засгийн Газар хооронд байгуулсан “Өр хөрвүүлэх хэлэлцээр”-ийн /D2H/ дагуу төслийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай хяналт-шинжилгээ, үнэлгээ (ХШҮ)-г хариуцан ажиллана.
Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:
- Эрүүл мэндийн яам болон төслийн зохицуулагч, багийн гишүүдтэй нягт хамтран D2H төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд ХДХВ, сүрьеэ, гепатитын хөтөлбөрийг уялдуулах
- Эрүүл мэндийн яам болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж, төслийн үйл ажиллагааг эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл, стратегийн төлөвлөгөөнд нийцүүлэх, нөөцийг үр ашигтай зарцуулахад анхаарах
- ДОХ, гепатит болон C19RM хөтөлбөрүүдэд зориулсан ХШҮ-ний тусгайлсан төслийн төлөвлөгөөг боловсруулах.
- ДОХ-ын чиглэлээр үндэсний ХШҮ-ний төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх
- Төслийн салбар хүлээн авагч байгууллагуудын гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж, анхан шатны баримт бичигтэй тулгах.
- ХДХВ/ДОХ, БЗДХ болон гепатитын тандалт судалгааны албатай хамтран дүүрэг, аймагт төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөмж өгөх чиглэлээр хамтран ажиллах.
- ДОХ, гепатит болон C19RM хөтөлбөрийн явцын тайланг хянаж, нэгтгэж, Глобаль сан, хамтрагч талуудад хүргүүлнэ.
- Сургалт, уулзалт, хяналт үнэлгээгээр дамжуулан салбар хүлээн авагч байгууллагуудын ХШҮ-ний чадавхыг сайжруулж, дэмжинэ.
- ХДХВ/ДОХ болон Гепатитаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад оролцох.
- Үндсэн болон нэмэлт санхүүжилтийн хүсэлтийг боловсруулахад санхүүгийн хүсэлт, гүйцэтгэлийн хүрээ, төсөв зэрэг үндсэн баримт бичгүүдийг боловсруулахад оролцох.
- ДОХ, гепатит, C19RM хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чанарын хяналт хийнэ.
- Төслийн хэрэгжилтийн явцад эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах.
- ДОХ, гепатитын чиглэлээр тусгайлсан үнэлгээ, судалгааг үндэсний хэмжээнд зохицуулах, оролцох.
- ДОХ, гепатитын үндэсний хурал, семинар, зөвлөгөөнд оролцож, хувь нэмрээ оруулах.
- Анагаах ухаан болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх;
- Үндэсний түвшинд эсвэл олон улсын түвшинд анагаах ухаан, эрүүл мэнд, санхүүгийн чиглэлээр төсөл, хөтөлбөрт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;,
- нгли хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
- Багаар ажиллах чадвартай байх;
- Харилцааны өндөр соёлтой, цагийн зохион байгуулалт сайтай, санаачилгатай, удирдан зохион байгуулах, үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлэх чадвартай байх
- Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1);
- Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн хуулбар (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (E Mongolia-с авсан лавлагаа);
- Тухайн ажлын байрны чиг үүрэгтэй холбогдуулан мэргэшсэн байдал, ажлын туршлага болон бусад тусгай шаардлагыг нотлох баримт бичгийн хамт ирүүлнэ үү.
Холбогдох утас: 51-263783, 70000810.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ