Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ, ӨР ХӨРВҮҮЛЭХ НЭМЭЛТ ТӨСЛИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА


ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ, ӨР ХӨРВҮҮЛЭХ НЭМЭЛТ ТӨСЛИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
 
Глобаль сангийн дэмжлэгтэй 16 дахь удаагийн ДОХ, сүрьеэгийн төсөл нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам төслийн үндсэн хүлээн авагч байгууллагаар ажиллаж байна.
Эрүүл мэндийн яам нь Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн нэгжид “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өр хөрвүүлэх” төслийн ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ сонгон шалгаруулалтыг зарлаж байна.   
Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам”, Монгол Улс ХБНГУ-ын Засгийн Газар хооронд байгуулсан “Өр хөрвүүлэх хэлэлцээр”-ийн /D2H/ дагуу төслийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай хяналт-шинжилгээ, үнэлгээ (ХШҮ)-г хариуцан ажиллана.
Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:
  • Эрүүл мэндийн яам болон төслийн зохицуулагч, багийн гишүүдтэй нягт хамтран D2H төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд ХДХВ, сүрьеэ, гепатитын хөтөлбөрийг уялдуулах
  • Эрүүл мэндийн яам болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж, төслийн үйл ажиллагааг эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл, стратегийн төлөвлөгөөнд нийцүүлэх, нөөцийг үр ашигтай зарцуулахад анхаарах
  • Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өр хөрвүүлэх хөтөлбөрийн нэмэлт санхүүжилтийн ХШҮ-ний тусгайлсан төслийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг хангах
  • Төслийн салбар хүлээн авагч байгууллагуудын ажлын явц, гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж, анхан шатны баримт бичигтэй уялдуулан хянах;
  • Оролцогч талуудтай хамтран Нийслэл болон орон нутагт төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөмж өгөх чиглэлээр хамтран ажиллах;
  • Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өр хөрвүүлэх хөтөлбөрийн нэмэлт санхүүжилтийн чиглэлээр явцын тайланг хянаж, нэгтгэж, Глобаль сан, хамтрагч талуудад хүргүүлнэ;
  • Сургалт, уулзалт, хяналт үнэлгээгээр дамжуулан салбар хүлээн авагч байгууллагуудын ХШҮ-ний чадавхыг сайжруулж, дэмжинэ;
  • Төслийн зорилго, зорилтыг биелүүлэхийн тулд хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих;
  • Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх хариу арга хэмжээ авах бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад оролцох;
  • Үндсэн болон нэмэлт санхүүжилтийн хүсэлтийг боловсруулахад санхүүгийн хүсэлт, гүйцэтгэлийн хүрээ, төсөв зэрэг үндсэн баримт бичгүүдийг боловсруулахад оролцох;
  • Төслийн хэрэгжилтийн явцад эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах;
  • Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өр хөрвүүлэх хөтөлбөрийн нэмэлт санхүүжилтийн хүрээнд хийгдэх судалгаа, үнэлгээг үндэсний хэмжээнд зохицуулах, оролцох;
  • Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өр хөрвүүлэх хөтөлбөрийн нэмэлт санхүүжилтийн хүрээнд үндэсний хурал, семинар, зөвлөгөөнд оролцож, хувь нэмрээ оруулах.
Ажлын байрны шаардлага:
  • Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх;
  • Үндэсний түвшинд эсвэл олон улсын түвшинд анагаах ухаан, эрүүл мэндийн төсөл, хөтөлбөр, ХШҮ-ний чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
  • Харилцааны өндөр соёлтой, цагийн зохион байгуулалт сайтай, санаачилгатай, багаар ажиллах, удирдан зохион байгуулах, үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлэх чадвартай байх.
Дараах материалыг бүрдүүлэн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 17.30 цаг хүртэл Эрүүл мэндийн яамны бичиг хэргийн ажилтанд битүүмжилсэн байдлаар  ирүүлнэ үү.
  1. Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1);
  2. Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн хуулбар (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
  3. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
  4. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (E Mongolia-аас авсан лавлагаа);
  5. Тухайн ажлын байрны чиг үүрэгтэй холбогдуулан мэргэшсэн байдал, ажлын туршлага болон бусад тусгай шаардлагыг нотлох баримт бичгийн хамт ирүүлнэ үү.
Хаяг: Эрүүл мэндийн яам, Засгийн газрын VIII байр, Олимпын гудамж-2, Сүхбаатар дүүрэг 14210, Улаанбаатар хот.
Холбогдох утас: 51-263783, 70000810.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Холбоотой мэдээ, мэдээлэл