Глобаль сангийн дэмжлэгтэй 16 дахь удаагийн ДОХ, сүрьеэгийн төсөл нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам төслийн үндсэн хүлээн авагч байгууллагаар ажиллаж байна.
Эрүүл мэндийн яам нь Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн нэгжид “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өр хөрвүүлэх” төсөл хариуцсан мэргэжилтний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Тус мэргэжилтэн Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам”, Монгол Улс ХБНГУ-ын Засгийн Газар хооронд байгуулсан “Өр хөрвүүлэх хэлэлцээр”-ийн /D2H/ дагуу төслийн хэрэгжилтийг ханган ажиллана.
Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:
- Эрүүл мэндийн яам болон төслийн зохицуулагч, багийн гишүүдтэй нягт хамтран D2H төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд ДОХ, сүрьеэ, гепатитын хөтөлбөрийг уялдуулан ажиллах
- Эрүүл мэндийн яам болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж, төслийн үйл ажиллагааг эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл, стратегийн төлөвлөгөөнд нийцүүлэх, нөөцийг үр ашигтай зарцуулахад анхаарах
- “Өр хөрвүүлэх хэлэлцээр”-ийн нэмэлт санхүүжилтийн үйл ажиллагааны цогц төлөвлөгөөг боловсруулж, эрүүл мэндийн тогтолцооны бэхжүүлэлт, өвчний нэгдсэн хөтөлбөр, тогтвортой санхүүжилтийн стратегийг тодорхойлох
- ДОХ, сүрьеэ, гепатитын хөтөлбөр болон эрүүл мэндийн санхүүжилтийн асуудалтай холбоотой эрсдэл, сорилтуудыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг санал болгох.
- Төслийн хэрэгжилтийг тогтмол хянаж, хугацаа, төсөв, чанарын стандартыг ханган, оновчлол хийх боломжийг тодорхойлох.
- Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон бусад байгууллагуудтай хамтран ДОХ, сүрьеэ, гепатитын хөтөлбөрийг тогтвортой санхүүжүүлэх стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх.
- Эрүүл мэндийн даатгал, үр дүнд суурилсан санхүүжилт зэрэг механизмуудыг ашиглан ДОХ, сүрьеэ, гепатитын хөтөлбөрийг тогтвортой санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэх.
- “Өр хөрвүүлэх хэлэлцээр”-ийн төслийн хүрээнд эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өвчний нэгдсэн хөтөлбөрийн үр дүнг үнэлэх хяналт-шинжилгээний тогтолцоог бий болгох.
- Төслийн үр дүн, санхүүгийн төлөв, хэрэгжилтийн явцыг Төслийн зохицуулагч, үндэсний түвшний оролцогч талуудад тогтмол тайлагнах.
- Эрүүл мэндийн тогтолцооны чадавхын хэрэгцээг үнэлж, эрүүл мэндийн санхүүжилтийн хүрээнд ДОХ, сүрьеэ, гепатитын хөтөлбөрийг удирдах чадамжийг дээшлүүлэх.
- Төслийн хэрэгжилтийг сайжруулахын тулд эрүүл мэндийн ажилтнуудад сургалт, техникийн туслалцаа үзүүлэх.
- Бодлогын баримт бичиг, тайлан, мэдээллийн материал боловсруулж, оролцогч талуудад танилцуулах.
- Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн удирдлага, эрүүл мэндийн эдийн засаг болон холбогдох чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Үндэсний болон олон улсын түвшинд төсөл удирдах, эрүүл мэндийн тогтолцооны бэхжүүлэлт, санхүүжилтийн чиглэлээр 10-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
- Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилт, даатгалын талаар өргөн мэдлэгтэй байх;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
- Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
- Бие даан болон багаар ажиллах чадвартай байх;
- Бодлогын түвшинд эрүүл мэндийн тогтолцооны асуудлыг шийдвэрлэх чадвартай байх;
- Эрдэм шинжилгээний болон судалгааны ажлын арга зүйд суурилсан бодлогын дүн шинжилгээ хийх чадвартай байх;
- Глобаль сангийн дэмжлэгтэй төслүүдийг олон нийтийн өмнө танилцуулах, төлөөлөх, илтгэх өндөр ур чадвартай.
- Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1);
- Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн хуулбар (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (E Mongolia-с авсан лавлагаа);
- Тухайн ажлын байрны чиг үүрэгтэй холбогдуулан мэргэшсэн байдал, ажлын туршлага болон бусад тусгай шаардлагыг нотлох баримт бичгийн хамт ирүүлнэ үү.
Холбогдох утас: 51-263783, 70000810.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ