
ЭМЯ-аас хэрэгжүүлж буй “Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд дүүргийн эмнэлгүүдэд хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шатттайгаар хэрэгжүүлж байна. Өнөөдөр БГД-ийн ЭМТ-д “Хавдрын төв” шинээр байгуулагдаж, хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, иргэдэд хавдрын мэс засал, системийн эмчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, сэтгэл засал, хоол эмчилгээ, зөвлөгөө, хөдөлгөөн засал, сэргээн засах эмчилгээг цогцоор нь нэг урсгалаар үзүүлэх боломжтой болж байна.

БГД-ийн Хавдрын төв нь хавдрын хими эмчилгээний төрөлд HIPEC (Hyperthermic Intraperitoneal Chemotherapy) эмчилгээг нэвтрүүллээ.

Тус ЭМТ нь 2008 оноос хавдрын амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн ба 2018 оноос 10 ортой хими, хөнгөвчлөх эмчилгээний тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Цаашид хавдрын тусламж, үйлчилгээг орон нутаг, нийслэлд цогцоор нь үзүүлэхээр хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, менежментийг сайжруулах ажлууд үе шаттайгаар үргэлжлэх болно. Ингэснээр ард иргэд хавдрын тусламж, үйлчилгээг оршин суугаа газар нутагтаа санхүүгийн эрсдэлгүй, чанартай авах боломж бүрдэнэ.

