Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ДОЛОО ХОНОГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийг 2012 оноос хойш жил бүрийн 4 дүгээр сард зохион байгуулж ирсэн бөгөөд дархлаажуулалт бүхий халдварт өвчин, түүнээс сэргийлэх вакцины ач холбогдол, товлолын дагуу цаг хугацаанд нь бүрэн хамрагдахын ач холбогдол, хоцорсон тохиолдолд нөхөн дархлаажуулалтад хамруулах шаардлагын талаар талаар иргэд, олон нийтэд нотолгоотой, үнэн зөв мэдээлэл хүргэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Энэ жилийн арга хэмжээг “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриан дор 2025 оны 4 дүгээр сарын 24-30 өдрүүдэд зохион байгуулах юм.
Манай улс дархлаажуулалтад 2010 онд 2,6 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2024 онд 23.3 тэрбум төгрөг болж 9 дахин нэмэгдсэн байна. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Товлолт дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэж, вируст гепатитын өвчлөл, сүреэгийн тохиолдлыг бууруулсан байна.” гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Товлолын дархлаажуулалтад хамрагдаж 13 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэхийг нийт ард иргэддээ уриалж байна.


Холбоотой мэдээ, мэдээлэл