Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН, АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫН ЗУРАГЛАЛЫГ ХОЛБОГДОХ ЯАМД ХАМТРАН ГАРГАНА


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг тодорхойлохоор ажиллаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд түгээмэл хэрэглэдэг уналт таталтын болон булчин суллах эмийн бүртгэлжүүлэлт, тасалдлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулах, хөгжлийн бэрхшээлийг тодорхойлж буй эрүүл мэндийн онош оновчгүй, хөгжлийн бэрхшээлийн эрт үеийн илрүүлэг, хөгжлийн бэрхшээлийг ялган оношлох байдал хангалтгүй зэрэг асуудлыг тодорхойлон ажиллаж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн яамны холбогдох төлөөлөл хамтран ажилласнаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн саналыг гаргажээ. Үүнд:
-Хөгжлийн бэрхшээлийг тодорхойлж буй эрүүл мэндийн онош оновчгүй, уялдаагүй байгаад анхаарч хамтарсан ажлын хэсэг байгуулах
-Хэвтрийн хүнд өвчтэй хүнд зориулсан урт хугацааны сэргээн засах эмчилгээ үйлчилгээ үзүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгах
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний чиглэлээр ажилладаг хүний нөөцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, протез, ортезын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний чиглэлээр ажилладаг хүний нөөцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, протез, ортезын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх зэрэг саналууд гарлаа.
Эдгээр саналуудыг шийдвэрлэхийн тулд Хууль эрх зүйн зохицуулалт хийх, Засгийн газрын тогтоол гаргах, 3 сайдын хамтарсан тушаалаар зохицуулах зэрэг боломжийг судлан ирэх 5 дугаар сард багтаан шийдвэрлэхээр тогтов. Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Эрүүл мэнд, Боловсролын сайд нарын хамтарсан уулзалтыг тогтмолжуулахаар боллоо.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл