
Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг УХТЭ дээр хийж эхэлснээр Монгол улсад тулгамдаж буй элэг шилжүүлэн суулгах мэс заслын хүлээгдэл багасаж, гадаад орон руу зорих урсгалыг төдий чинээгээр бууруулж, эх орондоо дэлхийн чанартай тусламж үйлчилгээг авах олон давуу талууд бүрдэж байгаа юм.

Уг мэс заслыг УХТЭ-н эмч нар Солонгосын Самсунг медикал төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн профессор Ким Жонгман, түүний баг, УНТЭ болон ХСҮТ-н элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нарын зөвлөмжтэйгээр хийсэн байна.

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарч дараагийн хяналтанд шилжжээ.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-ийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 2022 оноос Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэхээр бэлтгэж ажлаа хийснээр 2025 оны 3-р сарын 8-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "Элэг шилжүүлэн суулгах" мэс заслыг амжилттай хийлээ.

Мэс заслаар донорын элгийг Дурангийн мэс заслын аргаар авч шилжүүлэн суулгасан нь Монгол улсад 3 дахь тохиолдол болсноороо эрхтэнээ бэлэглэж буй эмчлүүлэгчид зовуурь бага, эдгэрэлт хурдан, хөнөөл багатай байна гэдгийг албаныхан хэлэв.
