Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

БАЯНХОНГОРАЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНӨӨ “ЁС ЗҮЙГЭЭ ДЭЭДЛЭЖ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ЭРХЭМЛЭЕ” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “ Хэрэглэгчийн жил” болгон зарласантай уялдуулан “Ёс зүйгээ дээдэлж, үйлчлүүлэгчийн эрх ашгийг эрхэмлэе” уриан дор аймгийн эрүүл мэндийн салбарын зөвлөгөөнийг аймаг, сумдын удирдлагууд, эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан, нэгжүүдийн дарга эрхлэгч нар, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 80 гаруй төлөөлөгчид оролцон зохион байгуулж, 2015  онд хийсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, 2016 онд хэрэгжүүлэх “УРИАЛГА”-ыг гаргалаа.

Эрүүл мэндийн газрын даргын илтгэлд төрийн сангийн санхүүжилт,  “Шинэ зууны эмч” хөтөлбөрийн хүрээнд 2013-2015 онд үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн 39  их эмч, 26 сувилагч, тусгай мэргэжилтэнг сургаж, хүний нөөцийг ханган ажиллаж, Монгол Улсын 3  сая дах иргэнийг өлгийдөж авсан торгон мөчтэй энэ чацуутангаар С.Аялгуу охин тодорч, 2 өрөө байрны түлхүүрийг гардан авсан түүхэн мөч, нялхасын эндэгдэл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл улс, аймгийн дунджаас буурч, өмнөх оноос нялхасын эндэгдэл 1 промиллиор, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1.4 пунктээр буурч, Мянганы хөгжлийн зорилтын түвшинд хүрсэн. Мөн илтгэлд Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн салбарын ажил үйлчилгээг ЭМСЯ-наас 4.0 /79.5 /  оноо буюу “ Хангалттай” үнэлгээ авсан, аймгийн Эрүүл мэндийн салбарын брэнд болон тэргүүлсэн үйл ажиллагаа болох

-       “Эрүүл зан үйл -21”

-       “Шинэ зууны эмч” хөтөлбөр

-        “Эрүүл өрх” аян

-       Олон мэргэжлийн багийн гэрийн сувилахуйн үйл ажиллагаа

-       Зуны спортын арга хэмжээ

-       Архивын улсын үзлэгт амжилттай дүнтэй шалгарсан “Сүүлийн 50 жилийн өвчний түүх”-ийн цэгцлэлт, программд оруулсан

-       Дохионы хэлний сургалт

-       Хичээлийн завсарлагааны дасгал хөдөлгөөн

-       Эрүүл хооллолтын клуб

-       Команд, штабын “Иж бүрэн” сургуулилтад Эмнэлгийн мэргэжлийн анги “Шилдэг анги”-иар

-       Яаралтай тусламжийн тасаг аймгуудын жишиг тасгаар шалгарсан зэрэг үйл ажиллагаа дурдаж, эдгээр амжилтад хүрч ажилласан нь бид бүхний хамтын ажиллагааны үр дүн билээ гэж дурдаад, ёс зүйгээ эрхэмлэн,  хууль, дүрэм, журам, стандарт, удирдамжийг мөрдөн ажиллаж, хэвшүүлэхийг уриаллаа.

 

Зөвлөгөөнд 2015 оны үйл ажиллагааны гүйцэтгэлээрээ бусдыг хошуучлан ажилласан манлайлагчдыг урамшуулан шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.

2015 оны “Шилдэг хамт олон”

1.    Д.Байгалмаа даргатай Эрдэнэцогт сумын Эрүүл мэндийн төв

2.    Я.Өлзийжаргал даргатай Наранмандмал Өрхийн Эрүүл мэндийн төв

3.    Б.Нацагдорж даргатай “Хонгор дент” шүдний үүдэн эмнэлэг тус тус шалгарлаа.

       2015 оны ” Шилдэг эмч, мэргэжилтэн, ажилтан” аар

1.    “Шилдэг эмч”-ээр Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Оюун

2.    “Шилдэг мэргэжилтнэн”-ээр Баянлиг сумын статистикч Г.Эрдэнэчимэг

3.    “Шилдэг ажилтан”-аар Эрдэнцогт сумын тогооч Р.Гэрэлмаа нар шалгарлаа.

Өлзийт сумын Эрүүл мэндийн төв, Бөмбөгөр сумын Эрүүл мэндийн төв 2,3 –р байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. 2016 онд ажиллах үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагааг зөвлөгөөний хаалтад зохион байгууллаа.

 

                                              Эмнэлгийн тусламжийн хэлтэс 

Холбоотой мэдээ, мэдээлэл