Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг нээлттэйгээр сонгон шалгаруулж байна.


НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
 
Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг нээлттэйгээр сонгон шалгаруулж байна
 
Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаар мэргэжил, ёс зүйн хороо ажиллана гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, Донорын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах ажлыг нээлттэй зохион байгуулж байна.
 
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ёс зүйн хорооны гишүүд дараах чиглэлээр мэргэшсэн байна. Үүнд:
  1. Ерөнхий мэс засал
  2. Гэмтэл согог судлал
  3. Эх барих, эмэгтэйчүүд судлал
  4. Цус судлал
  5. Дархлаа судлал
  6. Молекул генетик
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ёс зүйн хорооны гишүүнээр элсэхийг хүсвэл дараах баримт, материалыг өргөдөл (аль чиглэлээр)-ийн хамт бүрдүүлэн, тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын Анагаах ухааны инноваци, технологийн хэлтэст 2025 оны 04-р сарын 30-ны өдөрт багтаан ирүүлнэ үү.
 
1.Тавигдах шаардлага
 
Өргөдлийн хавсралтад бүрдүүлэх материал Баримт
1 Ерөнхий, нарийн мэргэжлийн чиглэлээр суралцсан болон эрдмийн зэрэг хамгаалсан, цол авсаныг нотлох баримт Диплом, гэрчилгээний хуулбар
2 Анкет (тухайн чиглэлд ажил, мэргэшлийн туршлагатайг нотлох мэдээллийг хавсаргана) Бүрэн бөглөсөн анкет, хавсралтын хамт
3 Хамт олны дунд нэр хүндтэй, ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүйг нотлох баримт (харьяалах байгууллага, нийгэмлэг, зөвлөлийн удирдлагын тодорхойлолт) Тодорхойлолт, албан бичиг
 
Дараах чадвар, туршлага нь сонгон шалгаруулалтад давуу байдлыг бий болгоно:
  1. Гадаад улсын 1-2 хэлний мэдлэгтэйд;
  2. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр гадаад улсад мэргэжил дээшлүүлсэн;
  3. Ёс зүйн хяналтын хороонд ажиллаж байсан. 
2.Сонгон шалгаруулалт
Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг хариуцан хийнэ.
 
3. Хугацаа
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авч, 05 дугаар сарын 07-ны өдөр сонгон шалгаруулалтын үр дүнг шалгарсан гишүүдэд тусгайлан мэдээлнэ.
 
------оОо------

Холбоотой мэдээ, мэдээлэл