Эрүүл мэндийн яамны дэргэдэх Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны бүрэлдэхүүнд ажиллах гишүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулахаар сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулж байна.
Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны гишүүд дараах чиглэлээр мэргэшсэн байна. Үүнд:
- Эх, хүүхдийн эрүүл мэнд
- Халдварт өвчин
- Эмнэлзүйн анагаах ухаан
- Уламжлалт анагаах ухаан
- Молекул биологи, биотехнологи
- Хүний генетик, дархлаажуулалт
Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны гишүүнээр ажиллах сонирхолтой хүн нь дараах баримт, материалыг хүсэлт гаргасан өргөдөл (аль чиглэлээр)-ийн хамт бүрдүүлэн, тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын Анагаах ухааны инноваци, технологийн хэлтэс (мөн bioethics@moh.gov.mn имэйлээр)-т 2025 оны 04-р сарын 30-ны өдөрт багтаан ирүүлнэ үү.
1.Тавигдах шаардлага:
№ | Өргөдлийн хавсралтад бүрдүүлэх материалууд | Баримт |
1. | Ерөнхий, нарийн мэргэжлийн чиглэлээр суралцсан болон эрдмийн зэрэг хамгаалсан, цол авсаныг нотлох баримт |
Диплом, гэрчилгээнйи хуулбар |
2. | Анкет (тухайн чиглэлд ажил, мэргэшлийн туршлагатайг нотлох мэдээллийг хавсаргана) |
Бүрэн бөглөсөн анкет, хавсралтын хамт |
3. | Хамт олны дунд нэр хүндтэй, ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүйг нотлох баримт (харьяалах байгууллага, нийгэмлэг, зөвлөлийн удирдлагын тодорхойлолт) |
Тодорхойлолт, албан бичиг |
4. | Шинжлэх ухаан, технологи, эрдэм шинжилгээ, судалгааны төсөлт ажлыг удирдаж байсныг илтгэх баримт (бүтээлийн жагсаалтыг хавсаргана) |
Жагсаалт |
5. | Эмнэлзүйн туршилт судалгааны чиглэлээр сургалтад хамрагдаж байсан, эмнэлзүйн туршилт судалгааны төслийг удирдаж, түүнд оролцож байсныг нотлох баримт | Гэрчилгээний хуулбар, жагсаалт |
Дараах чадвар, туршлага нь сонгон шалгаруулалтад давуу байдлыг бий болгоно:
- Эмнэлзүйн туршилт судалгаанд удирдагч, зохицуулагчаар ажиллаж байсан, эмнэлзүйн туршилт судалгааны өгүүлэл, тайланд 1 дүгээр зохиогчоор бичигдэж байсан,
- Био-анагаахын ёс зүйн хяналтын хороонд ажиллаж байсан болон томоохон судалгааны төсөлд био-анагаахын ёс зүйн шинжээчээр ажиллаж байсан, Био-анагаахын ёс зүйн чиглэлээр сургалтад хамрагдсан.
2.Сонгон шалгаруулалт:
Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг хариуцан хийнэ.
3. Хугацаа:
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авч, 05 дугаар сарын 07-ны өдөр сонгон шалгаруулалтын үр дүнг шалгарсан гишүүдэд тусгайлан мэдээлнэ.
------оОо------