Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

ТӨГСӨХ ДАМЖААНЫ РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫГ АНУ-Д СУРАЛЦУУЛАХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар төгсөлтийн дараах сургалтыг олон улстай хамтарсан хөтөлбөрөөр зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ хүрээнд БНСУ-ын “Олон улсын боловсролын солилцооны холбоо”-той хамтран 3 шатны сонгон шалгаруулалт явуулж, 2025 оны 6 дугаар сард төгсөх дамжааны 2 резидент эмчийг АНУ-д суралцуулахаар шалгаруулаад байна.

Тус тэтгэлэгт хөтөлбөрт:
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн 2-р дамжааны резидент эмч О.Номунзул
Цэргийн төв эмнэлгийн Мэс заслын 2-р дамжааны резидент эмч М.Номин-Эрдэнэ нар тус тус шалгарч өнөөдөр батламжаа гардаж авлаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл