

Тус үйл ажиллагаанд ЭХЭМҮТ-ийн удирдлага, алба, тасаг нэгжийн дарга нар болон нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн өсвөр үеийн кабинетийн эмч, сувилагч нар хүрэлцэн ирж оролцов.

Өсвөр насныхны дуу хоолой болж, нийслэлийн ерөнхий боловсролын 102-р сургуулийн 12-р ангийн сурагч Д.Төгсбаяр “Эрүүл мэндийн орчин дахь хүүхдийн эрх хамгааллын хэрэгжилт" сэдвээр, 28-р сургуулийн 12-р ангийн сурагч Х.Мөнх-Эрдэнэ "Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд" сэдвээр, 51-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Хулан "Эрүүл зөв хооллолт" сэдвүүдээр илтгэл танилцуулж, томчууд тэднийг сонсож, ойлгохыг хүслээ.

Тоонот рекордс”-ын артист Г.Уянгадарь үе тэнгийнхэндээ ая дуугаа өргөж, үйл ажиллагаанд нэгдэж буйгаа илэрхийллээ. Ийнхүү энэ өдөр ЭХЭМҮТ-ийн “Чингис хаан” хурлын танхимд өсвөр насны хүүхдүүд чуулсан, дуу хоолойгоо сонсгосон өдөр байлаа. Бидний үйл ажиллагааг дэмжин оролцсон өсвөр насны охид, хөвгүүд, Монголын хүүхдийн зөвлөлд талархаж байна.

Тус арга хэмжээний хүрээнд ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникээс олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй тасаг, нэгжүүд, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье
