Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМНЭЛГИЙН ХАГАС БИЕ ДААСАН БАЙДАЛ, ЭМНЭЛГИЙН ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЖ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРГЭНЭ


2024 оны байдлаар нийт 13 эмнэлэг ТУЗ-тай байна. Үүнээс: УБ хотын төрөлжсөн 3 эмнэлэг, дүүргийн 2 нэгдсэн эмнэлэг, 3 Бүсийн оношилгоо эмчилгээний төв, 5 аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ТУЗ байгуулагдсан байна.


Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслийн хүрээнд эмнэлгийн хагас бие даасан байдлын хэрэгжилтийг бэхжүүлэх чиглэлээр санал, зөвлөмж боловсруулах ажлыг Интернэшнл Медикал Сентер ХХК-ийн олон улсын зөвлөх баг гүйцэтгэсэн. Тус санал зөвлөмжийг төслийн багийн ахлагч Т.Болормаа танилцуулж, мөн Эмнэлгийн засаглалын үнэлгээний үр дүнг судлаач Д.Байлыхүү нар тус тус танилцуулав.

Дээрх санал зөвлөмж, үнэлгээний үр дүнгээр ТУЗ-ийн үйл ажиллагаа нь жигдэрсэн эмнэлгүүдийн хагас бие даасан байдлын хэрэгжилтийг үргэлжлүүлэх, сайжруулах тохируулгын арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар дурджээ.

Судалгаагаар ТУЗ-ын үйл ажиллагаа нь жигдэрч, амжилттай хэрэгжиж буй Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн үйл ажиллагааны үр дүн, өөрсдийн санхүү болон хүний нөөцийн удирдлагын үнэлгээ, тусламж, үйлчилгээний тоон үзүүлэлтүүд, чанар болон үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн үзүүлэлтүүд хамгийн сайн байсан талаар танилцуулав.

Холбоотой мэдээ, мэдээлэл