Иймд дүрэмд заасан дараахь шалгуурыг хангасан иргэн эсхүл төр, хувийн хэвшлийн эрүүл мэнд, шинжлэх ухааны байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нэр дэвшүүлж болно. Үүнд:
- Анагаах ухаан, эрх зүйч, хүний эрх, нийгмийн ухаан, сэтгэл судлалын аль 1 чиглэлээр мэргэшсэн,
- Тухайн мэргэжлээр 8 ба түүнээс дээш жил ажилласан,
- Олон нийт, хамт олны дунд нэр хүндтэй,
- Ёс зүйн чиглэлээр суралцсан буюу ажиллаж байсан (эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр суралцсан бол давуу тал болно)
- Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй,
- Гадаад хэлний мэдлэгтэй байх,
- Улаанбаатар хотын иргэн байх.
- Төрийн албан хаагчийн анкетын маягт 1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх,
- Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар баталгаажуулсан байх /Гадаад улсад мэргэжил эзэмшсэн бол гэрчилгээг баталгаат орчуулгын газраар хөрвүүлсэн байх/,
- Иргэний үнэмлэхний хуулбар,
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт,
- Ёс зүйн хяналтын хороонд ажиллахыг дэмжсэн байгууллага эсвэл тэргүүлэх мэргэжилтэн 1-2 хүний тодорхойлолт,
- Ёс зүйн чиглэлээр суралцсан эсвэл ажиллаж байсныг гэрчлэх баримт,
- Гадаад хэлний мэдлэгийг гэрчлэх баримт.