Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

МОНПЭН САНААЧИЛГЫГ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА


Монгол Улсын хүн амын нас баралтын шалтгааны 77 орчим хувийг халдварт бус өвчин (зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, уушгины архаг өвчин гэх мэт) эзэлж байгаа бөгөөд нийт хүн амын дунд цусны даралт ихсэх өвчний тархалт 44%, чихрийн шижин өвчний тархалт 8,3%-тай байна. Энэ нь манай улсын эрүүл мэндийн тогтолцоонд төдийгүй улс орны эдийн засагт ихээхэн дарамт учруулж байна.



ДЭМБ-аас халдварт бус өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралт, эрсдэлийг бууруулахад эрүүл мэндийн анхан шатны нэгжийн үүрэг нэн чухал болохыг онцолж, чадавхыг нь бэхжүүлэхийг зөвлөдөг бөгөөд Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ-ын ХБӨ/ЗСӨ-ний нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц болох “МОНПЭН загвар төсөл”-ийг 2019 онд хэрэгжүүлж, санаачилга болон өргөжсөөр өдгөө 14 аймаг, 3 дүүрэгт хэрэгжиж байна. 2019 оны загвар төслийн үр дүнд Дархан-Уул аймаг тархины харвалт, нас баралт 1.4 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 2.5 дахин буурчээ. Түүнчлэн 2021-2022 онд хэрэгжиж эхэлсэн зургаан аймаг, нийслэлийн нэг дүүргийн хүн амын дундах тархины харвалтын шинэ тохиолдлын тоо 1.2 дахин, нас баралтын тоо 1.7 дахин, зүрхний шигдээсийн шинэ тохиолдлын тоо 1.1 дахин, нас баралтын тоо 1.2 дахин буурсан үр дүн гарсан. 



Иймд Эрүүл мэндийн яамнаас дээрх санаачилгыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр нийслэлийн 6 дүүргийн 112 АШЭМБ-ын удирдлага, эмч, мэргэжилтнүүдэд ДЭМБ-ын ХБӨ/ЗСӨ-ний нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц, арга хэмжээг нэвтрүүлэх аргазүйн сургалтыг эхлүүллээ. Тус сургалтыг ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ, УГТЭ, НЭМГ, ДЭМТ-үүд, ЭМХТ, АШУҮИС хамтран зохион байгуулж байна. 


Энэхүү арга хэмжээг цогцоор нь амжилттай хэрэгжүүлэхэд нутгийн захиргааны байгууллагын үүрэг, оролцоо ихээхэн шаардлагатай байдаг бөгөөд сургалтын өмнө эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд НЗДТГ, дүүргүүдийн ЗДТГ-ын удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай ХБӨ-ийг бууруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл