Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТАМХИНААС ШАЛТГААЛСАН ӨВЧЛӨЛ НЭМЭГДЭЖ БАЙНА




Сэргийлж болох өвчлөлд том нөлөөлөл үзүүлдэг тамхинаас шалтгаалсан өвчлөл нэмэгдэж жилдээ 4,300 орчим хүн эндэж, нийт нас баралтын 17% эзэлж байна. Тамхины хяналтын тухай хууль батлагдаж, тамхины эсрэг эрүүл мэндийн боловсрол олгох олон олон арга хэмжээнүүд явуулдаг хэдий ч 2005 оноос хойш хийгдсэн халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн СТЕПС судалгааны 4 удаагийн үр дүн, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдсэн “Өсвөр үе, залуу иргэдийн тамхины хэрэглээ, төрлүүд, никотин хамааралт байдал, нөлөөлж буй сэтгэц, нийгмийн зарим үзэгдлүүд” судалгаанаас харахад хүн амын дунд тамхи таталт 3 хүн тутмын 1 нь болж нэмэгдсэн, өдөрт татдаг тамхины тоо ширхэг буураагүй байгаа нь бидний хийж хэрэгжүүлж байгаа интервенцүүд зорьсон үр дүнд хүрэхгүй байгааг илэрхийлж байна.



Өнөөдөр /2025.01.27/ “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зөвлөгөөн болж буй бөгөөд дараах сэдвүүдээр хэлэлцүүлэг хийгдэж байна.  
  • Тамхины хяналтын суурь конвенцын хэрэгжилт дэлхий дахинд-амлалт ажил хэрэг болох нь
  • Монгол Улсын тамхины хяналтын талаар гаргасан ахиц дэвшил, тулгамдаж буй асуудлууд түүнийг шийдвэрлэх нь
  • Хүүхдүүд хойч үедээ тамхигүй ирээдүйг бий болгох нь  
  • Дэлхийн улс орнуудын тамхины татварыг нэмэгдүүлэх үнийн бодлогын эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх ашиг тус  
  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тамхины хэрэглээ, хяналт
  • Тамхины хяналтын үр дүнтэй хөтөлбөр, арга хэмжээний талаар судалгаа, нотолгоо гэсэн илтгэлүүдийг хэлэлцэнэ.








Холбоотой мэдээ, мэдээлэл