Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ХҮҮХДҮҮДЭЭ ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛЛАА



Улсын хэмжээнд нэгдүгээр сарыг умайн хүзүүний хорт хавдрын мэдээллийн сар болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Хавдар судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчид хүүхдүүдээ Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад хамрууллаа.



Хүний папиллома вирусийн эсрэг вакцин нь умайн хүзүүний хорт хавдраас гадна бэлгийн үү, ургацаг, шодойн хавдар, амны хавдраас хамгаалдаг байна.



Манай улсад 4712 хүн умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож,  жилд 160 гаруй хүн энэ хавдраар нас барж, 400 гаруй хүн шинээр бүртгэгддэг. Тиймээс вакцинаар эрт дархлаажуулах нь ирээдүйд үүсч болох эрсдэлээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм.  


Мөн Хавдар судлалын үндэсний төвөөс орон даяар үргэлжилж буй Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.






 

Холбоотой мэдээ, мэдээлэл