Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч харьяа байгууллагын удирдлагуудтай үр дүнгийн гэрээ байгуулав


Өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч  Ц.Оюунбаатар  яамны харьяа байгууллагын дарга, захирал нартай байгуулах 2016 оны үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурлаа.

 Энэ үеэр Ц.Оюунбаатар сайд “Та бүхнийг боломжийн хэмжээнд сайн ажилласан гэж бодож байна. Манай эрүүл мэндийн байгуулллагын эмч, эмнэлгийн ажилтны  мэдлэг, ур чадвар хэний ч дор орохооргүй сайн, тоног төхөөрөмжийг ч шат дараатайгаар шинэчилж байгаа учраас олон улсын стандартаас хоцорсон зүйлгүй. Харин ард иргэд үйлчлүүлэгчтэйгээ орчин үеийн менежментийн харилцаанд шилжихэд дутгадалтай байна. Миний бие сахилга-хариуцлага-дэг журмыг сайжруулах тушаал гаргаж тодорхой үүрэг даалгаварыг өгсөн. Тиймээс  эрүүл мэндийн байгууллагууд сахилга, хариуцлага, дэг журмыг сайжруулах, үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй шуурхай болгоход ажлаа чиглүүлж  ажиллах хэрэгтэй гэлээ.

 

Үр дүнгийн гэрээ байгуулсан дарга, захирлууд:

 

  1. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ
  2. Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал Жаргалсайхан
  3. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Бямбадорж
  4. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Г.Баясгалан
  5. Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир
  6. Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал  Л.Төмөрбаатар
  7. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү
  8. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Б.Бат-Оргил
  9. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал  Л.Насанцэнгэл
  10. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Ш.Энхтөр
  11. Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал А.Цогцэцэг
  12. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр
  13. Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга
  14. Хүүхдийн төв сувилалын захирал Д.Оюунцэцэг
  15. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Б.Цогтбаатар

Холбоотой мэдээ, мэдээлэл