Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ НОЁН ТАПАН МИШРАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ


 
     Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Суурин зохицуулагч ноён Тапан Мишрагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан өнөөдөр түүнийг хүлээн авч уулзан, талархал илэрхийлэв.
     Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ноён Тапан Мишраг өнгөрсөн таван жил гаруйн хугацаанд Монгол Улсад ажиллахдаа НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудаар дамжуулан манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулсанд, нэн ялангуяа КОВИД-19 цартахлын үед Засгийн газрын хариу арга хэмжээнд чухал дэмжлэг үзүүлж, идэвхи чармайлт гаргаж ажилласанд салбарын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, түүнийг Монгол Улсын Засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнав.  



     НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасанд талархал илэрхийлж, Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэхэд НҮБ-ын баг хамт олон хүчин чармайлтаа үргэлжлүүлэн дэмжиж ажиллах болно гэлээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл