Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨХ ШИЙДЭЛ” ЭРҮҮЛ АХУЙЧ, ТАРХВАР СУДЛААЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО


Эрүүл ахуйч, тархвар судлаачдад зориулсан “Ирээдүйн төлөөх шийдэл” дөрөвдүгээр зөвлөгөөн энэ сарын 4,5-ны өдрүүдэд боллоо.
Энэхүү зөвлөгөөнд ЭМЯ, ДЭМБ, ЕТГ, ЭМХТ, УНТЭ, АШУҮИС, НЭМҮТ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, ХАБҮЛЛ-ийн удирдах ажилтнууд болон нийслэл, орон нутгийн эрүүл ахуйч, тархвар судлаачдын төлөөлөл оролцож, эрүүл ахуй, халдвар судлалын салбарт тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ.



Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн сайдын зөвлөх Л.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “Манай улсад үндэсний эрүүл ахуйч, тархвар судлаачдыг бэлтгээд 61 жил, Эрүүл ахуй, халдвар судлалын  алба байгуулагдаад 91 жил болжээ. Энэ хугацаанд хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах, сурч хүмүүжих, аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг авах нөхцөлийг хангуулахад ихээхэн хувь нэмэр оруулж ирснийг дурьдахад таатай байна.
Тэртээ 1933 онд  Ардын эрүүлийг хамгаалах яамны харьяанд “Ариун цэвэр-бактер шинжилгээний институт”-ийг байгуулж байсан нь өдгөө Эрүүл мэнд яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын Салбарын хяналтын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зооноз өвчин судлалын үндэсний төв, Гаалийн ерөнхий газрын Хорио цээрийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйл газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори зэрэг бие даасан байгууллага болон төрийн байгууллагуудын бүтцийн нэгж хэлбэрээр эрүүл ахуй, халдвар судлалын тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна” хэмээн онцлов.
Мөн тэрбээр, аливаа өвчнийг үүсгэж буй суурь шалтгаан, анхдагч эрсдэлт хүчин зүйлсийг судалж илрүүлснээр цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээгээ тодорхойлж, улмаар нотолгоо, судалгаанд тулгуурсан бодлогоор өвчлөлийг бууруулж, хүн амын эрүүл дундаж наслалтыг уртасгах боломжтой. Үүнийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй оролцогч нь эрүүл ахуй, тархвар судлалын салбар гэж үзэж байна гэлээ.



Салбар хуралдааныг “Эрүүл ахуй, тархвар судлалын салбарт тулгамдсан асуудал, шийдэл” сэдвээр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр, Стратеги төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг нар чиглүүлж, ДЭМБ-аас баримталж буй бодлого, үйл ажиллагаа, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд эрүүл ахуйч, тархвар судлаачдын оролцоог хангах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.



Зөвлөгөөний хоёр дахь өдрийн хуралдаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат оролцлоо. Тэрбээр энэ үеэр эрүүл ахуй, тархвар судлалын тулгамдсан асуудал, шийдэл, Нийгмийн эрүүл мэндийн хүний нөөцийн өнөөгийн байдал, Эрүүл ахуй, тархвар судлалын тандалт, Эрүүл ахуйн хяналт, лаборатори, Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал зэрэг тодорхой асуудалд анхаарал хандуулж, тулгамдсан асуудлынхаа шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг дурдаад зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлнэ гэлээ.
Зөвлөгөөний үеэр судлаачид монгол хүний эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэг үүсгэхэд нөлөөлж буй нийгэм, экологи, орчны олон эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулахад чиглэсэн үр дүнтэй ажил болж буйг онцолж байлаа.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл