Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Засгийн газрын цом” спортын таван төрөлт тэмцээний нээлт өнөөдөр /2024.11.29/ “Буянт Ухаа” спортын ордонд боллоо.
“Засгийн газрын цом-2024” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Эрүүл мэндийн яам ажиллаж байгаа бөгөөд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нээж, үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, тэмцээнд оролцогчдын биеийн жингийн индексийг үзэж, биед гарах эерэг өөрчлөлтийг тодорхойлж байгаагаараа энэ удаагийн тэмцээн онцлогтой болж байгааг дурдаад жилээс жилд нэр хүнд нь өсч, оролцогчдын хүрээ тэлж, тамирчдынхн нь чансаа сайжирч буй уг тэмцээний нийт оролцогчдод спортын өндөр амжилт хүслээ.
Энэ удаагийн тэмцээнд 16 яам, ЗГХЭГ, Хяналт үнэлгээний үндэсний хороо зэрэг төрийн захиргааны байгууллагын нийт 1000 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаан, эв нэгдлээ илэрхийлэн өрсөлдөж байна.
Тэмцээний е-спорт, ширээний теннис, шатрын спортын шилдгүүд тодроод байгаа бол өнөөдөр сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр тамирчид хурд хүчээ сорьж байна.
“Засгийн газрын цом 2024” тэмцээн ирэх ням гарагт өндөрлөнө.