Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн долдугаар сараас Монгол Улсад хэрэглэгдэж байгаа хүний эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, чанартай, үр нөлөөтэй эмийг боломжийн үнээр нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн. Уг ажлын үр дүнд өнөөдөр Монгол Улсын иргэд чанартай эмийг хямд үнээр хангагдах тогтолцооны эхлэл тавигдлаа.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн Газрын 2024 оны 42 дугаар тогтоолоор чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг Олон улсын байгууллага болон гадаад улсын үйлдвэрлэгчээс шууд болон дамжуулан худалдан авах эрхзүйн боломжтой болсон.
Тиймээс Сайд Т.Мөнхсайхан ажлаа авсан даруйдаа ДЭМБ-аас эмийн зохицуулалт, хяналтыг өндөр түвшинд гүйцэтгэдэг хэмээн үнэлэгдсэн улс орны эм үйлдвэрлэгч нартай удаа дараагийн уулзалтуудыг хийсэн. Тухайлбал өнгөрсөн 9 дүгээр сард БНСУ-д ажлын айлчлал хийхдээ тус улсын эм үйлдвэрлэгч шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудтай хэд хэдэн удаагийн уулзалт хийж, эмчилгээний өндөр үр нөлөөтэй эмийг боломжийн үнээр нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн.
Үүний үр дүнд тус улсын нэр хүнд бүхий дөрвөн компанитай Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгож буй 18 нэр төрлийн эмийг худалдан авахаар үнийн хэлцэл хийгээд байна. Өнөөдөр тэдгээр компаниудын нэг болох БНСУ-ын “DONGKOO BIO & PHARM” эмийн үйлдвэртэй ЭМЯ болон ЭЭХХЗГ хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол улсын Засгийн газар чанартай эмийг хямд үнээр авах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байгааг онцлоод ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн, эмийн хатуу зохицуулалттай улс орнуудаас хямд үнээр чанартай эм авах зорилго тавьж ажилласан. Өнөөдөр энэ ажлын маань эхлэл тавигдаж байна. Олон улсын туршлагаас харахад энэ төрлийн эмийн хэлцлүүдийн үнэ жилээс жилд буурч, төрөл нь нэмэгддэг. Манай улс ч энэ жишгийг дагаж, улсын хэмжээнд чанартай эмийг хямд үнээр ямар нэгэн тасалдалгүйгээр хангах ажлыг хийх болно гэлээ.
Худалдан авалтын хэлцлийн анхны гэрээг хийсэн БНСУлсын “Dongkoo Bio & Pharm” үйлдвэрийнхэн манай улсад чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, цус шингэлэх, мөөгөнцрийн эсрэг зэрэг 5 нэр төрлийн эмийг экспортлох бөгөөд ижил найрлагатай эмийн гаалийн үнээс дунджаар 50 хувь хямд үнээр зах зээлд нийлүүлж, ЭМД-ын сангаас үнийн хөнгөлөлттэйгөөр иргэдэд олгох юм. Ингэснээр Монгол Улсын иргэд хямд үнэтэй, чанартай эмээр хангагдах тогтолцооны эхлэл тавигдаж байна.
Энэ удаагийн БНСУ-ын “Dongkoo Bio & Pharm” үйлдвэрээс нийлүүлэх эмийн тээвэр ложистикийг Азифарм ХХК хариуцаж байгаа аж.