Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ ҮНДЭСНИЙ БАГ ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэлийг зорих иргэдийн урсгал, гуравдугаар шатлалын эмнэлгийн хүлээгдэл, төвлөрлийг сааруулах зорилгоор мэргэшсэн эмч нараас бүрдсэн "Үндэсний баг" байгуулан ажиллаж буй. 

Тус "Үндсэн баг"-ийнхан өнгөрсөн хугацаанд Өмнөговь, Өвөрхангай, Хэнтий зэрэг аймгуудад ажиллаж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулж, нэн шаардлагатай тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлсэн бол энэ удаа Орхон аймагт иржээ.  Улсын хоёр болон гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын Үндэсний төвийн эмч, сувилагч, техникч нараас бүрдсэн тус багийнхан Орхон аймгийн БОЭТ-д энэ сарын 28-ныг хүртэл ажиллах юм байна. 

Энэ хугацаанд тус багийнхан аймгийн БОЭТ-д 
  • Хавдрын  тусламж үйлчилгээ
  • Зүрх судасны тусламж, үйлчилгээ
  • Ангиографийн оношлогоо /эмэгтэйчүүдийн, тархины, зүрхний, хэвлийн/
иргэдэд нэн шаардлагатай /хорт хавдартай, хавдар нь дахисан, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байдаг,  яаралтай үеийн хагалгаа/  тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, мэргэжилтнүүдийг ажлын байранд нь дадлагажуулах, зааж сургах, мэргэжил арга зүйгээр хангах юм. 



Орхон аймагт ажиллаж буй Үндэсний багийн ахлагч Хавдар судлал үндэсний төвийн Химийн эмчилгээний зөвлөх зэргийн эмч Н.Орхон “Орхон аймгийн БОЭТ суурь бааз, боловсон хүчин  сайтай эмнэлэг.  Бидний багийн гол зорилго орон нутаг дахь бааз сайтай эмнэлгүүддээ зарим эмчилгээ үйлчилгээг нэвтрүүлэх, нутагшуулахад ажлын байран дээр нь зөвлөн туслах үйлчилгээг цогцоор нь үзүүлж буйгаарай онцлог юм. Тэр хэрээрээ нийслэл рүү явах урсгалыг сааруулж, орон нутагтаа эмчилдэг болохыг зорьж байна. Ингэснээр цаг хугацаа, эдийн засаг талаасаа тухайн иргэнд өндөр ач холбогдолтой. Орхон аймгийн БОЭТ бүсийн хэмжээнд зарим төрлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлээд эхэлсэн нь сайшаалтай. Мөн зарим чиглэлээр эмч, мэргэжилтнүүдээ бодлогоор бэлтгэж байгаа нь туйлын сайн” гэлээ.

Мөн Хавдар судлал үндэсний төвийн элэг, цөс нойр булчирхай эрхтэн шилжүүлэх төвийн эмч А.Эрболат “БОЭТ боловсон хүчний хүний нөөц сайтай эмнэлэг гэж би харж байгаа. Элэгний мэс заслын эмчээ бэлтгэсэн. Цаашид орон нутагтаа элэгний хорт хавдрын мэс заслыг хийх боломж бүрдсэн. Миний хувьд зөвлөн туслах тал дээр нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ  элэгний хорт хавдрын хагалгааг  хийхээр төлөвлөж байна” гэв. 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл