Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЭМЧ БА СУВИЛАГЧИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ” АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖСЭН ГЭЖ ДҮГНЭЛЭЭ


Эрүүл мэндийн яам Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын дэмжлэгтэйгээр 2015-2020 онд “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байсан бол тус төслийн 2 дугаар шат болох “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл” дөрвөн жил хэрэгжин энэ жил дуусч байна.  


 
Ерөнхий мэргэшил судлал сургалтыг орон даяар өргөжүүлэх, сувилагч, эх баригч мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах зорилготой тус төслийн үр дүнгийн хурал өнөөдөр зохион байгуулагдлаа.
 
Хуралд Хамтарсан зохицуулах зөвлөлийн дарга, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Очирбат, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг, Эмнэлгийн тусламжийн бодлогийн газрын дарга Р.Гантуяа, ЭМХТ-ийн ХНХА-ны дарга Б.Отгончимэг болон ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, тус төслийн Ахлах зөвлөх Иноүэ Нобуаки нар болон төсөл хэрэгжүүлсэн аймаг, нийслэлийн ЭМБ-ын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөл зэрэг 140 гаруй хүн оролцлоо.


 
ЖАЙКА олон улсын байгууллагаас дээрх техникийн хамтын ажиллагааны төслийн хэрэгжих хугацаа дуусч байгаатай холбогдуулан төслийн үнэлгээг хийжээ. Тус байгууллагаас төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж, хүрэх үр дүн биелж, эмч, сувилагч, эх баригчийн төгсөлтийн дараах сургалтын суурь амжилттай тавигдсан гэж үнэлжээ. Энэ нь Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын төслийн нэгжийн хамт олны харилцан итгэлцэл, бат бэх хэлхээ холбоо, хамтын ажиллагааны үр дүн гэдгийг төсөл хэрэгжүүлэгч талууд онцлов.




Учир нь төслийн хугацаанд цар тахлын үе, цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн эргэн сэргэх цаг үе давхцсан хэдий ч Орон нутгийн сургалт эрхлэх байгууллага нэмэгдэж, тусламж, үйлчилгээний хэрэгцээнд тулгуурлан Ерөнхий мэргэшил судлалаар хүний нөөцийг бэлтгэх боломж бүрдсэн байна.


 
Түүнчлэн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) цартахлын үед  нийт 13 эмнэлэгт 1,517,667,500 төгрөгийн үнэ бүхий зөөврийн эхо аппаратыг нийлүүлж, сургалт явуулан оношилгооны ур чадварыг дээшлүүлсэн төдийгүй яаралтай тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор 700 гаруй сая төгрөгөөр мэдээллийн системийн хөгжүүлэлтийг хийж, 230 гаруй сая төгрөгийн үнэ бүхий сургалтын муляжийг тус тус бэлэглэсэн байна.
 






Холбоотой мэдээ, мэдээлэл