Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ОСОЛ ГЭМТЛИЙН ҮЕИЙН АНХНЫ ТУСЛАМЖ ТӨСӨЛ ХЭРЭГЖИВ


    АШУҮИС болон Японы ЖУДО бариа заслын холбоо хамтран  “ОСОЛ ГЭМТЛИЙН ҮЕИЙН АНХНЫ ТУСЛАМЖ”  төслийг 10 жил хэрэгжүүллээ. АШУҮИС–ийн олон жилийн хамтын ажиллагаатай гадаад харилцааны нэг том төлөөлөл нь Японы ЖУДО бариа заслын холбоо юм. 2006 оноос хамтран хэрэгжүүлж ирсэн “Осол гэмтлийн үеийн анхны тусламж” төсөл амижлттай хэрэгжиж үр дүнгийн  тайланг тавьж  төслийн багийнханыг  Төрийн нариийн бичгийн дарга С.Ламбаа хүлээн авч уулзлаа.

   Японы ЖУДО бариа заслын холбоотой 2006 оноос эхэлсэн  ба хамтын ажиллагааны хүрээнд үе үеийн ЭМСЯ, БСШУЯ, АШУҮИС-ийн мэс заслын тэнхим, Сувилахуйн сургууль, ГССҮТ, хөдөө орон нутгийн Эрүүл мэндийн газартай хамтран ажилласан байна. Японы ЖУДО бариа заслын холбооны Монгол оронд явуулсан“Осол гэмтлийн үеийн анхны тусламж”  төслийн тухайд:

    2008-2011 онуудад  Төслийн I үе хэрэгжисэн бөгөөд энэ онуудад ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан төгсөх ангийн оюутнуудад болон 21 аймгийн багийн эмч нарын сургалтыг хийсэн байна. Мөн Монгол улсын ЖУДО-гийн шигшээ багийн тамирчидтай хамтран ажиллаж эмчилгээ хийн Олон улсын чанартай олон тэмцээнд хамтран оролцож иржээ.

    2011-2016 оны хооронд  Төслийн II үе хэрэгжиж  Багш оюутан солилцож Японы уламжлалт эмчилгээний аргыг Монголд нутагшуулж чадсан байна. Эдгээр онуудад хийгдсэн гол ажил бол Монгол улсаас 5 сургагч багшийг Японд, 21 аймгаас 21 дэлгэрүүлэгч багшийг сонгон нарийн мэргэжил олгосон ба хөдөө орон нутгийн сургалтыг бүсчилэн хийсэн явдал юм. Ийнхүү  төслийн хүрээнд олон сургалт семнарь хийж, сургагч багш, эмч мэргэжилтэнүүдийг бэлтгэснээс гадна Үндэсний сурах бичиг сургалтын дараах материалуудыг бэлтгэсн сургалтанд нэвтрүүлсэн байна. 2014-2015 оны хичээлийн жилд Японы JICA-ийн хөрөнгө оруулалтаар “ Эмнэлзүйн ЖУДО бариа засал ” сурах бичиг, “ Эмнэлзүйн ЖУДО бариа засал ” гарын авлага хэвлүүлэн 3 хот, 21 аймгийн бүх мэс засал гэмтлийн болон багийн эмч нар, Анагаахын сургалттай сургуулиудын номын сан, Улаанбаатар хотын Төв номын сангуудад байршуулан хэрэглэж байна. Энэхүү  төсөл хэрэгжиснээр Япон-Монголын хамтын ажиллагааг Анагаахын түвшинд өндөр түвшинд хүргэх, Их сургуулийн эмнэлэг байгуулах ажлуудад түлхэц болсон гэж үзэж байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл