Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТӨВЛӨРӨЛ СААРУУЛАХ ҮНДЭСНИЙ БАГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн баасан гарагт төвлөрлийг сааруулах, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Үндэсний багийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж, шаардлагатай зарим асуудлыг  шийдвэрлэлээ.  



Улаанбаатар хотод ирж буй иргэдийн нэгээхэн хэсэг нь улсын чанартай томоохон эмнэлгүүдийг зорьдог. Үүнээс улбаалж томоохон эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэж, хүлээгдэл үүсэх зэрэг олон асуудал үүсдэг. 



Уг асуудлыг шийдвэрлэхээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээтэй байгаа тусламж үйлчилгээг нутагшуулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүлээгдлийг бууруулах зорилго бүхий “Үндэсний баг” байгуулсан.



Тус үндэсний баг нь нийслэл, дүүрэг төдийгүй орон нутагт цаашлаад улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хүлээгдлийг бууруулах чиглэлээр цогц тусламжийг үзүүлэх жишиг баг юм. 



Тодруулбал эрүүл мэндийн салбарт тэр дундаа дүүрэг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн хэрэгцээтэй байгаа 
- Хавдрын  тусламж үйлчилгээ 
- Зүрх судасны тусламж, үйлчилгээ
 - Ангиографийн оношлогоо /эмэгтэйчүүдийн, тархины, зүрхний, хэвлийн/
- Гэмтэл согогийн тусламж үйлчилгээ 
- Ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээ зэрэг төрлүүдээр төвлөрөл бий болсон бүс нутгуудад тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, мэргэжилтнүүдийг ажлын байранд нь дадлагажуулах, зааж сургах, мэргэжил арга зүйгээр хангах юм. 



Өнгөрсөн сар гаруйн хугацаанд Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай зэрэг аймгуудад ажиллаж, давхардсан тоогоор 200 гаруй үзлэг оношлогоо, 50 гаруй нэн шаардлагатай мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлжээ. Өөрөөр хэлбэл  энэ хэмжээний иргэдийг Улаанбаатар хот руу явуулж, зардал чирэгдэл болохоос урьдчилан сэргийлж, орон нутагт нь тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлснээр аймаг бүрт олон хүний амь насыг аварч чадсан байна. 



Уулзалтын үеэр Сайд Т.Мөнхсайхан дээрх үндэсний багуудыг эрүүл мэндийн салбарт бий болж буй жишиг баг болохыг дурдаад цаашид уг багийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад яамны зүгээс бодлогоор хангаж, шат шатны байгууллагуудад уг тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. 


 
Мөн эмч нарын төлөөллүүд уулзалтын үеэр Үндэсний багийн үйл ажиллагааны үр дүнд дүүрэг, орон нутгийн эмч нар бие дааж, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх чадварт эхнээсээ суралцаж байгааг онцлоод тун удахгүй олон мянган иргэд амьдарч байгаа бүс нутагтаасаа эрүүл мэндийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр авах боломж бүрдэнэ гэлээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл