Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

СҮРЬЕЭГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХУРАЛ БОЛЛОО


Монгол Улсад сүрьеэгийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан "СҮРЬЕЭ СУДЛАЛ-100 ЖИЛД" сэдэвт олон 
улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 30-31-ний өдөр боллоо. 



Хуралд ЭМЯ, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн Хөтөлбөр 
зохицуулах нэгж, Монголын анагаах ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, аймаг, нийслэлийн 
Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төв, АШУҮИС, төрөлжсөн нарийн мэргэшлийн төв 
эмнэлэг, сүрьеэгийн диспансер, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагын төлөөлөл бүхий 140 гаруй 
хүн оролцсон. Онцгойлон манай улстай сүрьеэгийн чиглэлээр олон жилийн хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа 
Японы Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээ хариуцсан ерөнхий 
зохицуулагч Норио Яамада, тус хүрээлэнгийн Микробактерийн лавлагаа болон судалгаа шинжилгээний албаны нян 
судлалын хэлтсийн дарга, Анагаах ухааны доктор Акико Такаки болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын 
Г.Д.Дугоравагийн нэрэмжит Сүрьеэгийн клиникийн диспансерын Ерөнхий эмч, ОХУ-ын гавъяат эмч, Анагаахын шинжлэх 
ухааны доктор, профессор Кожевников Валерий Вениаминович, тус диспансерын Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч, 
Анагаахын шинжлэх ухааны доктор Зарбуев Антон Найданович тэргүүтэй  6 хүн, БНСУ-ын Солонгосын үндэсний 
сүрьеэгийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Чой Жун Хён тэргүүтэй 3 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 
хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлэв.


Сүрьеэ өвчин нь дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байгаа ба Дэлхийн эрүүл мэндийн 
байгууллагын тайлангаас үзэхэд жил бүр 10,4 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1,8 сая хүн нас бардаг байна. Нас баралтын 95 
хувь нь бага болон дунд орлоготой улс орнуудад тохиолддог. Мөн дэлхийн хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн нянгаар 
халдварлагдсан байдаг нь нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг болж байна. Манай улс сүрьеэгийн тархалт 
өндөртэй орны тоонд багтдаг бөгөөд жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг. Жилээс жилд нэмэгдэж буй 
сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь нийслэлд илэрч, өвчлөлийн 70 орчим хувийг 15-44 насны өсвөр үе болон 
хөдөлмөрийн насны залуучууд эзэлдэг байна. 



Энэ удаагийн хурал Сүрьеэтэй тэмцсэн түүх, ирээдүйн бодлого, төлөвлөлт судалгаа, хөгжүүлэлтийн шинэлэг арга, Глобаль 
эрүүл мэндийн асуудлууд, Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд нэвтэрч буй шинэ технологи, шинэлэг арга хэмжээний үр 
нөлөө, Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд олон салбарын хамтын ажиллагаа, иргэний нийгэм, олон нийтийн оролцоо 
гэсэн дөрвөн салбар хуралдаанаар үргэлжилж, оролцогчид шилдэг 20 илтгэлийг хэлэлцэж, сүрьеэгийн өвчлөлийг 
бууруулахад цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. 


Холбоотой мэдээ, мэдээлэл