![](http://moh.gov.mn/uploads/content_picture/c384d896953c902df1d8ffdc45942f711e129268.jpg)
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар “Нийгмийн эрүүл мэндийн бодлого тэргүүлэх чиглэл болох нь” уриан дор салбарын удирдах ажилтны зөвлөгөөн маргааш болох гэж байна.
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр хангах зорилготой уг зөвлөгөөнөөр салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааны үндсэн чиглэл, хүрээг тодорхойлох юм.
Зөвлөгөөнд УИХ, Засгийн газрын төлөөлөл, ЭМЯ, харьяа байгууллага, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, үндэсний төвүүд, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлэг, сум, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд зэрэг бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн төлөөлөл зэрэг 900 гаруй удирдах ажилтан оролцоно.