Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДЭЛХИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА


Дэлхий дахинаа жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд ДЭМБ-аас “Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгоё” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд СЭМҮТ-өөс өнөөдөр /2024.10.10/ “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний чуулган” зохион байгуулах тухай мэдээлэл өгөх хэвлэлийн хурлыг ЭМЯ-нд хийлээ.
 
Хуралд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр, СЭМҮТ-ийн захирал Г.Анхболд болон холбогдох албаны хүмүүс оролцож сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгөв.


 
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр ажил олгогчдын хувьд ажлын байрны аюулгүй орчныг бүрдүүлж, сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулснаараа бүтээмжтэй ажиллах боломжийг бий болгох ач холбогдолтой хэмээгээд “Үйлчлүүлэгч бол хаан, тэдний аюулгүй байдал чухал гэдгийг байгууллагууд нэн тэргүүнд баримталдаг. Гэхдээ ажил олгогчдын хувьд ажилчдынхаа аюулгүй байдал, сэтгэцийн эрүүл мэндэд түлхүү анхаарал хандуулах нь олон талын ач холбогдолтой. Ингэснээр ажилчдынхаа эрүүл мэнд, тухайн байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, сэтгэл ханамжтай үйлчлүүлэх нөхцөл боломжийг давхар бүрдүүлж байдаг. Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах асуудал бол ажил олгогчид болон удирдлагын манлайлал, байгууллагын соёл, уур амьсгалаас ихээхэн хамааралтай. Тиймээс ажилчдынхаа сэтгэл ханамжид байнга үнэлгээ өгч, ажлын байрны таатай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж, сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах нь зүйтэй” хэмээсэн юм.
 
               Дэлхийн нийт ажиллах хүчний талаас илүү хувь нь ажлын байрны эрүүл, аюулгүй байдал хангагдаагүй албан бус, эдийн засгийн зохицуулалттай нөхцөлд ажиллаж байна. Эдгээр ажилчид ихэвчлэн хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй орчинд олон цагаар ажиллаж, нийгмийн болон санхүүгийн дэмжлэг бага эсвэл огт хүртэж чадахгүй ялгаварлан гадуурхалттай тулгардаг нь сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж. ДЭМБ-ын тооцоо судалгаагаар 2022 оны байдлаар найман хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгийн тулгамдсан асуудалтай гэсэн үр дүн гарсныг СЭМҮТ-ийн захирал Г.Анхболд онцлов. 



               Тэрбээр,  Дэлхий даяар 970 сая орчим хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгээр шаналж байна гэх судалгаа мэдээлэл бий. Тодруулбал, 82 хувийг бага болон дунд орлоготой улс орнууд эзэлсэн гэх тооцоотой. Харин манай улсад 2013-2019 оны хооронд хийгдсэн судалгаагаар мэтгэл түгших эмгэг 18.4 хувь, органик бус нойрны эмгэг 17.5 хувь, архаг ядаргаа 16.2 хувь, тайлбарлах боломжгүй биеийн зовуурь, шаналгаа 11.9 хувьтай байгаа судалгаа гарсан. Ялангуяа Улаанбаатар хотод стрессийн гаралтай сэтгэцийн эмгэг маш өндөр үзүүлэлттэй байдаг. Хүн дийлэнх цагаа ажлын байрандаа өнгөрүүлдэг учраас ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих нь маш чухал" гэлээ.



               Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд өртсөн хүмүүс ажил хөдөлмөр эрхлэхгүй байх магадлал өндөр бөгөөд ажил эрхэлж байхдаа ажил дээрээ тэгш бус байдлыг мэдрэх нь өндөр байдаг. Мөн ажилгүй байх нь сэтгэцийн эрүүл мэндэд эрсдэл учруулдаг. Ажилгүйдэл, ажлын байр, санхүүгийн баталгаагүй байдал, сүүлийн үед ажилгүй болсон зэрэг нь амиа хорлох оролдлогын эрсдэлт хүчин зүйл болдог. Иймд нийт хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тэр дундаа ажлын байран дах сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааг идэвхижүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд илүүтэй анхаарах шаардлагатай байгаа юм. 



               Хэрэв танд болон таны ойр дотны хүнд сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой дараах асуудлын талаар мэдээлэл авахыг хүсвэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1800-2000 утсанд 24 цагийн турш холбогдох боломжтой. 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл