Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны нэрэмжит "Эрүүл хооллолт, эрүүл амьдрал" сэдэвт 21 хоногийн аян эхэллээ


✅Монгол улсын засгийн газраас 2024 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг хэрэгжилтийг эрчимжүүлж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл болох эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, хоол тэжээлтэй холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн анхаарлыг зохистой хооллолтын асуудалд хандуулах ажлын хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албанаас “Эрүүл хооллолт-Эрүүл амьдрал” сэдэвт 21 хоногийн аяныг 2024.10.07-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

✅Аяны хүрээнд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал, халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн,  боловсролын газрын сургууль, цэцэрлэгийн хоолны хариуцсан мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих 10 алхам зааврыг хэрэгжүүлэх нь” сургалтыг нийт ЭМБ-ын хүрээнд зохион байгуулах, Ерөнхий боловсролын сургуулийн эмч, эрүүл мэндийн хичээлийн багш, хоол зүйч нарт “Эрүүл хооллолт-Эрүүл ирээдүй” сэдэвт сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, Хүн амын эрүүл зохистой хооллолт талаар олон нийтэд зориулсан мэдээлэл, сурталчилгааг эрчимжүүлэх,  Хүн амын хоол тэжээлийн үндэсний VI судалгааны үр дүнг олон нийтэд түгээх зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл