Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ- ОЛОН УЛСЫН ЭКСПО 2024” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ


“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилготой холбогдуулан 2024 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт шинээр нэвтрүүлж буй шинэ технологи, инновац, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинээр нэвтэрч буй эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг таниулах, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, Монгол Улсын түүх заншил, соёл уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, дотоод, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх зорилгоор зохион байгуулагдаж буй 25 дахь удаагийн “Эрүүл мэндийн технологи –Олон улсын экспо 2024” үзэсгэлэн өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ.



Тус үзэсгэлэнг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Очирбат нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ энэ удаагийн үзэсгэлэн цахим, виртуаль хэлбэрээр зохион байгуулж байгааг дурдаад үзэсгэлэнгээр дамжуулан эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшил, түүхэн замналыг хуваалцахын зэрэгцээ шинэ инновац, шинэ дэвшилтэд технологи, шинэ бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэж байгаад баяртай байгаагаа уламжиллаа.



Өнгөрсөн жилийн “Эрүүл мэндийн технологи 2023” үзэсгэлэнд 30 орчим улс, орны төлөөлөгчийн газар, БНСУ, БНХАУ-аас 19 ханган нийлүүлэх байгууллага, Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн 16 эмнэлгүүд, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх 49 байгууллага оролцож өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулсан бол энэ жилийн арга хэмжээнд улсын болон хувийн 13 эмнэлэг, эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгч 50 байгууллага, БНСУ, БНХАУ-ын эрүүл мэндийн байгууллага, нийт 70 гаруй байгууллага оролцож байна.



Тэдгээр байгууллагууд 10 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд буюу 3 хоногийн турш эрүүл мэндийн салбарын технологийн хөгжил дэвшлийг ард иргэдэд танилцуулж, үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийх аж.




Холбоотой мэдээ, мэдээлэл