Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ЖАЙКА - Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга асан ноён Танака Шиничи болон шинээр томилогдон ирсэн ноён Мияги Кэнсүкэ нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ноён Мияги Кэнсүкэ хүлээн авч, уулзаж байгаад талархал илэрхийлээд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хувьд Монгол Улстай олон жилийн туршид хамтын ажиллагааг өрнүүлж ирснийг онцлож, эрүүл мэндийн салбар нь бидний хамтын ажиллагааны чухал салбарын нэг болохыг хэлэв. Цаашдын хамтын ажиллагаа улам бэхжиж, эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн яамны зүгээс дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Танака Шиничигийн хувьд ЖАЙКА-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын даргаар 2,5 жил ажиллаад буцаж байгаа ба энэ хугацаанд Эрүүл мэндийн яамны зүгээс нягт хамтран ажиллаж, бүх төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн болохыг онцлон тэмдэглэв. Мөн өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд Ерөнхий боловсролын хоёр сургууль дээр Япон Улсын төрийн бус байгууллагатай хамтран шүдний үзлэгийг амжилттай хийж, дуусах шатандаа орсон болохыг тэмдэглэж цаашид хүүхдийн шүдний өвчлөлийн тал дээр хамтран ажиллах боломжтой гэдгээ дуулгалаа.
Сайд Т.Мөнхсайхан уулзалтын үеэр, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт дээр анхаарах хандуулж ажиллахаа уламжлаад цаашид ЕБС-ийн үдийн хоол, эрүүл мэндийн боловсрол олгогч багшийг бэлтгэх асуудалд онцгой анхаарал хандуулж, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг сургуулийн насны хүүхдэд эхлүүлэх болсон талаар мэдээлэл өгөв. Энэ хүрээнд хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах тал дээр ЖАЙКА-тай хамтран ажиллахад бэлэн байна гэв.