Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

САЙД Т.МӨНХСАЙХАН АНУ-ЫН ӨВЧНИЙ ХЯНАЛТ, СЭРГИЙЛЭЛТИЙН ТӨВИЙН ТОКИО ДАХЬ ЗҮҮН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр Монгол Улсад айлчлал хийж буй АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Токио дахь Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Др.МакКоннел болон тус Бүсийн дэд захирал, БНХАУ дахь суурин төлөөлөгч, АНУ-ын Атланта дахь төв оффисын төлөөллөөс бүрдсэн албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.



Тэрбээр Нийгмийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдаж, Өвчнөөс сэргийлэх төв байгуулах гэж буй чухал цаг үед айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд, монгол орны нөхцөл байдалд тохирсон оновчтой бүтэц, зохион байгуулалт бүхий Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулах шаардлага байгааг онцлон тэмдэглэв. Энэ чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн тогтолцоогоо сайжруулахад АНУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ.



Др.МакКоннел АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв нь дэлхийн бүс нутгуудад төлөөлөгчийн газраа байгуулж, улс орнуудтай хамтарч ажилладаг болохыг дурьдаад, КОВИД-19 цартахлын үед шийдвэр гаргалтад чухал ач холбогдолтой тандалтын мэдээ, мэдээллийг шуурхай солилцоход цаг алдах, улмаар шийдвэр оновчгүй байх зэрэг нийтлэг бэрхшээл тулгарч байснаас үүдэлтэйгээр цартахлын дараа АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв бүтэцдээ тодорхой өөрчлөлтийг хийсэн болохыг онцлов.

Нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад тандалт судалгаа хийх, лабораторийн чадавхыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах, онц ноцтой байдал үүссэн үед хариу шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх зэрэг цогц үйл ажиллагаа шаарддаг тул хүний нөөцийг бэлтгэх нь маш чухал гэв.



Энэ утгаараа шинээр байгуулахаар зорьж буй төвийн үйл ажиллагаанд АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгч, Монгол Улсаас мэргэжилтэн сургахад үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ, мэдээлэл