Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг 2019 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 17-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон. Эрүүл мэндийн ажилтан, үйлчлүүлэгч, тэдний асран хамгаалагч болон хүн бүрийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, хамтран ажиллах замаар тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад уриалах нь тус тэмдэглэлт өдрийн зорилго юм.
ДЭМБ-ын зүгээс тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад үйлчлүүлэгчийг цаг алдалгүй, зөв оношлох нь нэн чухал болохыг онцолж, 2024 оны Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг “Оношилгоог зөв, аюулгүй хийе!” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ хүрээнд ЭМХТ нь Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг угтан эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Оношилгооны аюулгүй байдал” сэдэвт сарын аян зохион байгуулж буй бөгөөд Магадлан итгэмжлэлийн албанаас оношилгооны аюулгүй байдлыг ханган ажиллаж буй “Тэргүүн туршлага”-ыг шалгаруулж, сургалт зохион байгуулан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд оношилгооны аюулгүй байдлыг сайжруулах замаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах мэдлэг, ур чадварыг олголоо.
Мөн Дэлхийн үйчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанарын албадыг мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.