Монгол Улсад хүний их эмч болон энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль жил бүр оюутны "Андгай өргөх ёслол"-ыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн "Андгай өргөх ёслол"-д Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан оролцож, МУ-ын Ардын багш, БУ-ны доктор, профессор А.Гүрбадамын хамт эрүүл мэндийн салбарын ажилчдын “Харилцаа, хандлага” сэдвээр оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Уулзалтын үеэр Сайд Т.Мөнхсайхан “Хүнийг бусдаас ялгадаг зүйл нь хүн чанар. Ялангуяа эмч хүн илүү сэтгэлтэй байж, өөрийгөө тухайн үйлчлүүлэгчийнхээ оронд тавьж, харьцах ёстой. Хэрвээ би эсвэл миний ойрын хүн өвдчихвөл эмч надтай яаж харьцвал надад тааламжтай байх вэ гэдгийг байнга бод. Учир нь ёс суртахуун, харилцаа хандлаганаас эмчилгээний эхлэл тавигддаг. Та нар бол манай улсын эрүүл мэндийн салбарын ирээдүй. Оюутны андгайд “Шударга ёс, хүнлэг чанар, ёс зүйг дээдлэн сахих” гэдэг үг бий.
Өргөсөн андгайдаа үнэнч байж том өөрчлөлтийг авчрах хүмүүс нь та бүхэн шүү. Цаг үе биднээс ёс зүйг шаардаж байна. Манай анагаахын сургалтын систем сайн эмч бэлтгэх тал дээрээ маш сайн анхаарсан. Одоо цаашдаа хөтөлбөртөө өөрчлөлт оруулж, ёс суртахууны хичээлийг оруулах хэрэгтэй. Ёс зүй өндөртэй байвал ямар ч амжилтад хүрч чадна” гэлээ.