

Хурлын үйл ажиллагаанд хүндэт зочид болон гадаад хамтын ажиллагаатай байгууллагын төлөөлөгчид, үе үеийн Шастинчууд нийт 700 гаруй оролцогчид хүрэлцэн ирсэн юм.

Хурлыг нээж Эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, Монгол улсын Хөдөлмөрий баатар Б.Батчулуун нар мэндчилгээ дэвшүүлж, Эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир ойд зориулсан “Хөгжлийн түчээ 7 дахь 10 жил” илтгэл танилцууллаа.

Хурлын үеэр Эмнэлгийн түүхэн хөгжлийг харуулсан баримтат кино, Төрийн дээд одон медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний урлагын их театрын бүрэн хэмжээний тоглолтыг зохион байгуулсан нь онцлог байлаа.
