Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УГТЭ-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО



П.Н Нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн 70 жилийн ой энэ сарын 13 ны өдөр тохиож буй. Энэ түүхэн ойд зориулсан "Эрүүл мэндийн салбарын хөгжилд манлайлагч болох нь" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал 09 дүгээр сарын 12-нд амжилттай зохион байгуулагдлаа. 



 Эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан Олон улсын хурлын Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Эмнэлгийн менежментийн хөгжлийн олон улсын чиг хандлага, Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцооны өнөөгийн байдал, хэтийн төлөв, эмнэлгийн хөгжил, үйлчилгээний соёлын стандарт, тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал зэрэг сэдвүүдээр харилцан мэдээлэл солилцох, туршлага хуваалцлаа.



 Мөн Монгол хүн амын өвчлөл нас баралтын голлох шалтгаан болж буй зүрх судас, тархи судасны чиглэлээр тус эмнэлгийн зүгээс сүүлийн 10 жилд эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологи, арга аргачлал, зүрх, тархи мэдрэлийн салбарын хөгжлийн орчин үеийн чиг хандлага, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээ, сувилгаа, тэдгээрийн ололт амжилтын талаар олон улсын болон дотоодын тэргүүлэх мэргэжилтнүүд илтгэл сонордуулж, хэлэлцүүлгийг амжилттай өрнүүллээ.
 Энэхүү ОУ-ын хуралд Япон, Солонгос, Тайвань, Филлипин, Монгол зэрэг 5 улсаас 18 илтгэгч,  эмнэлгийн удирдлага, эмнэлзүйн удирдлага, сувилахуйн тусламж үйлчилгээний менежмент гэсэн 3 үндсэн хэсэгт илтгэлээ хэлэлцүүллээ. 



Тус ОУ-ын хуралд УИХ гишүүн Д.Ганмаа,  ЭМЯ, ЭМБ, ОУ-ын байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирж оролцлоо. 
Мөн тус эмнэлэгтэй он удаан жил хамтын ажиллагаа хөгжүүлж буй Люксембургийн их гүнт улс, Япон, БНСУ, Филлипин зэрэг улсын эрдэмтэд, УГТЭ-ийн зөвлөх эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл зэрэг нийт 130 орчим хүн оролцлоо.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл