Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Д.ОЧИРБАТ ДАРГА ГЛОБАЛЬ САНГИЙН МЕНЕЖЕР АЛЛАН НФАМБАГ ХҮЛЭЭЖ АВЧ УУЛЗЛАА



Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Глобаль сангийн Монгол Улсыг хариуцсан менежер Аллан Нфамбаг өнөөдөр /2024.09.12/ хүлээж авч уулзлаа.



Манай улсад ДОХ, Сүрьеэ, Хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн дэмжлэгтэй төслүүд 21 дэх жилдээ хэрэгжиж байна. Энэ хугацаанд ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх, эрүүл мэндийн салбарын тогтолцоог бэхжүүлэхэд Глобаль сангаас 100 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгосон юм.
Мөн тус сангийн дэмжлэгээр 2024-2027 онд 14 сая ам.долларын төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ирэх оноос “Өр хөрвүүлэх” хөтөлбөрийн хүрээнд нэмэлт төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг ЭМЯ, Глобаль сантай хийж байна.



Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Глобаль сангийн тогтвортой дэмжлэг туслалцаанд талархаж буйгаа илэрхийлж, одоо хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтийн явц, чанарт тогтмол анхаарал хандуулж ажиллана” гэв.
Ялангуяа төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслийн хэрэглээ, хуваарилалт, засвар үйлчилгээнд байнга хяналт тавьж, улсын бодлого зохицуулалтад нийцүүлэн ажиллахаа илэрхийлсэн.



Эцэст нь шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг эрүүл мэндийн салбарын бодлого, чиглэлд нийцүүлэн, ДОХ, Сүрьеэ, Гепатитын тархалтыг бууруулах, илрүүлэх, эмчлэх болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.  




 

Холбоотой мэдээ, мэдээлэл