Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ЯАМДАД АЖИЛЛАЖ БАЙНА


2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй Улсын Их Хурлаас 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан.

Хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор зарим төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдалд үнэлэлт өгөх, хүний нөөцийн үйл ажиллагаанд мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг энэ сарын 06-аас эхлэн бүх яам, холбогдох агентлагт ажиллаж байна.

Яам, агентлагууд чиг үүргийн шинжилгээг хууль тогтоомжид нийцүүлэн оновчтой зөв хийсэн эсэх, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлуулж, түүндээ нийцүүлэн албан тушаалын жагсаалт баталж, албан тушаалын тодорхойлолт боловсруулсан эсэх зэрэг чиглэлээр Ажлын хэсэг хяналт тавьж, зөвлөн тусалж ажиллах юм.  Мөн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавина.


Холбоотой мэдээ, мэдээлэл