Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН БАРИЛГА УГСРАЛТ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА



ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр /2024.09.06/ Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилгын гүйцэтгэгч “Хятадын төмөр замын нэгдүгээр групп” ХХК болон нүүрсхүчлийн хий бага ялгаруулах технологид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх Япон улсын “Азуса Секкэй” ХХК-ийн төлөөлөлтэй уулзлаа.



 Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2019-2029 онд хэрэгжүүлэх буй “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн нэгдүгээр шатны ажил хэрэгжиж байна.
Төслийн нэгдүгээр шатны хамгийн чухал хөрөнгө оруулалт болох Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын ажлын гэрээг 2023 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр байгуулан, барилгын ажлыг 2024 оны тавдугаар сараас эхлүүлсэн.
Тус эмнэлэг нь  СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн жишгээр баригдаж буй бөгөөд нэмэлтээр нүүрсхүчлийн хий бага ялгаруулах технологийг нэвтрүүлсэн эмнэлэг болох юм. Мөн эмнэлгийн барилга нь 4 обьектоос бүтсэн, 4 давхар, нийт 200 ортой, 150 автомашины зогсоол, орц, гарц бүхий 7-оос дээш төрлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.



ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат гүйцэтгэгч компанийн төлөөлөл болон төслийн менежерийг батлагдсан төлөвлөгөөний дагуу хариуцлагатай ажиллахыг сануулан, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд захиалагчийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.



Гүйцэтгэгчийн зүгээс ажлын явцыг танилцуулж, одоогийн байдлаар техникийн барилгын цутгал дуусч, Техникийн блок 90 хувь, А блок 30 хувь, Б блок 5 хувь, Төв хэсэг 10 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг онцоллоо.
Нүүрсхүчлийн хий бага ялгаруулах технологийг нэвтрүүлсэн, эмнэлгийн тоног төхөөрөмж суурилагдсан Хан-Уул дүүргийн шинэ Нэгдсэн эмнэлгийг 2026 оны зургаадугаар сард ашиглалтанд  оруулж, үйлчлүүлэгчдээ хүлээн авах зорилт  дэвшүүлэн ажиллаж байгаа аж.






 

Холбоотой мэдээ, мэдээлэл