Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“МОНГОЛ УЛСЫН ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ХЯНАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН СТРАТЕГИ” СЭДЭВТ ХУРАЛ БОЛЛОО


 

“МОНГОЛ УЛСЫН ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ХЯНАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН СТРАТЕГИ” СЭДЭВТ ХУРАЛ БОЛЛОО

 
Монгол Улсад Халдварт өвчний хяналтын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор БНСУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн агентлагтай хамтран “Халдварт өвчний тандалтын тогтолцоог бэхжүүлэх” төслийг 2023-2027 онуудад хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд “Монгол Улсын халдварт өвчний хяналт, хариу арга хэмжээний өнөөгийн байдал, цаашдын стратеги” сэдэвт хурлыг энэ сарын 4-5-нд зохион байгууллаа.



Хурлыг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, БНСУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокоpро Эскаланте нар үг хэлсэн бөгөөд уг төслийн хэрэгжилтэд чухал хувь нэмэр оруулсан хүмүүст Талархлын гэрчилгээ гардуулав.


 
Хурлын үеэр ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан, БНСУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн агентлагийн төлөөллүүд халдварт өвчний тандалтын тогтолцоо, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар болон бичил биетний тэсвэржилт, тэдгээртэй холбоотой хууль эрх зүйн орчны өнөөгийн байдлыг танилцуулсан нь дэлхий нийтэд төдийгүй бүс нутгийн хэмжээнд тулгамдаж буй антибиотикт тэсвэржсэн нянгийн тархалтыг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад онцгой ач холбогдолтой юм.
Түүнчлэн манай улсад  эхний ээлжинд 7 лабораторийг сонгон нянгийн тэсвэржилтийг илрүүлэх хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулахаар боллоо.



Энэ удаагийн хурлаар Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол-Солонгос улсын хамтын ажиллагаа, Цар тахлын үеийн бэлэн байдал ба хариу арга хэмжээ, Халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, Талбарын тархвар судлалын 15 жилийн ойн илтгэл, Бичил биетний тэсвэржилт зэрэг сэдвийн хүрээнд оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
 


 

Холбоотой мэдээ, мэдээлэл