Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА



УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, тэдэнд тулгамдаж байгаа асуудал, түүний шийдэл, цаашдын төлөвлөгөө, чанартай тусламж үйлчилгээг иргэдэд хэрхэн хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх талаар нээлттэй санал солилцлоо. Уулзалтаар цаашид хийх арга хэмжээ, үйл ажиллагааг чанартай, нарийн төлөвлөлттэй, санхүүжилтийн нөхцөл байдалтай уялдуулан үр ашиггүй зардлаа танаж, шаардлагагүй хөрөнгө оруулалтын асуудлыг багасгахад чиглэж ажиллах шаардлагатай байгааг онцлов.



Аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхдээ аймаг бүрт томилгоот мэргэжлийн баг гаргаж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлсны дараагаар өөрийн биеэр газар дээр нь ажиллаж тодорхой шийдвэрүүдийг шуурхай гаргаж ажиллахаар төлөвлөж буйгаа танилцуулав. Мөн эрүүл мэндийн даатгалын нөхцөл байдал хэцүү байгаа ч цаашид орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилтийн хязгааарлалт хийхгүй, хүний нөөцийн чадавх, хүртээмжийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч, оновчтой зөв бодлого гаргаж ажиллахаа илэрхийлэв.



Ингэснээр ард иргэд иргэд тухайн бүс нутагтаа чанартай тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах бөгөөд төвлөрөл бууруулах бодлого бүрэн утгаар хэрэгжих юм.



Түүнчлэн Сайд Т.Мөнхсайхан ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, сайжруулахад орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бүх хүний идэвх санаачилгатай чухал болохыг онцолж, зөв зүйтэй санал санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.





Холбоотой мэдээ, мэдээлэл