Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УЛААНБУРХАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО



Эрүүл мэндийн яамнаас улаанбурхан өвчний нөхцөл байдал, Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан өвчний тандалт, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах болон цаашид шаардлагатай хариу арга хэмжээний талаар мэргэжил арга зүйгээр хангах цахим хурлыг өнөөдөр /2024.08.21/ зохион байгууллаа.



Энэ удаагийн хуралд Улаанбурхан өвчний нөхцөл байдал, ЭМЯ-наас хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, анхаарах асуудлын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа мэдээлэл өгсөн бөгөөд тус хуралд  аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга нар тэргүүтэй 100 гаруй хүн оролцсон.



Хурлын үеэр хавьтал, тохиолдлын судалгаа, тандалт, дархлаажуулалт болон бүртгэлжүүлэлт, эрсдэлийн харилцаа холбоо, лабораторийн шинжилгээ, сорьц авах, хадгалах, тээвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өгч, санал солилцлоо.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл