Өдөрлөг Улсын Драмын Эрдмийн театрын өмнөх талбайд 4-р сарын 7-ны өдөр болсон юм. Өдөрлөгийг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон нээж, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын халдварт өвчний асуудал хариуцсан зөвлөх Дапен болон ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, бусад албаны хүмүүс оролцов. Өдөрлөгийн үеэр ЭМЯ-ны харъяа төв эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүд, нийслэлийн ЭМН-үүд. Анагаахын сургуулийн оюутнууд
идэвхитэй үйл ажиллагаа явуулж, иргэдэд нянгийн тэсвэржилт болон эмэнд тэсвэржсэн нянтай тэмцэх талаар мэдээлэл хүргэж, гарын авлага, зурагт хуудас тараав. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Нийгмийн Ардчилал Эмэгтэйчүүдийн Холбоо “Бие биендээ инээмсэглэл, эрүүл мэнд бэлэглэе” уриатайгаар нэгдэн оролцож, холбооны гишүүд энэ өдрийн туршид хүмүүсийн сэтгэлд нь уриагаа, энгэрт нь цагаан цэцгээ зүүж өгч байсан юм. ДЭМБ-аас 2011 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр “Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцэх” асуудалд дэлхий нийтээрээ онцгой анхаарах хэрэгтэй байгааг сануулж, энэ чиглэлээр баримтлах бодлого, явуулах үйл ажиллагааг тодорхойлон мэдээлэл, уриалга түгээсэн бөгөөд улс орон бүр ДЭМБ-ын энэхүү уриалга, мэдээллийг хүлээн аваад өөр өөрийн орны онцлог нөхцөл байдалд тохируулан боловсруулж, мөрдөн хэрэгжүүлэх үүрэг хүлээж байна. Дэлхийн эрүүл мэндийн энэ жилийн өдрөөр эхлүүлсэн “Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцэх” энэ үйл ажиллагааг ЭМЯ-ны ЭТБХЗГ-ын орлогч дарга Я.Амаржаргалаар ахлуулсан ажлын хэсэг бүтэн жилийн туршид бусад олон талт үйл ажиллагаагаар үргэлжлүүлэн явуулах ажээ.