Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД АЛСЫН ЗАЙ ХАРГАЛЗАХГҮЙ ТӨВ ЦЭГЭЭС ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙГ 1 ЦАГИЙН ДОТОР ҮЗҮҮЛДЭГ БОЛГОХОД ОНЦГОЙЛОН АНХААРНА


УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, хатагтай Шаннон Ковлин болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.



Уулзалтаар Сайд Т.Мөнхсайхан Азийн хөгжлийн банкнаас манай улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай, оновчтой төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирснийг онцолж, салбарын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэрээр манай улсын эрүүл мэндийн салбарт тулгарч буй асуудлуудын талаар товч мэдээлэл өгч, цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар танилцуулж, санал солилцлоо.



Сайд Т.Мөнхсайхан манай улсын газар нутгийн болон хүн амын байршлын онцлог байдалтай холбоотойгоор яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж, иргэдийн амь насыг хамгаалахад дэлхийн жишигт нийцсэн яаралтай тусламжийн нисдэг тэрэг, бага оврын онгоц шаардлагатай байгааг онцолж, үүнийг ажил хэрэг болгох, түүнчлэн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, төвлөрөл, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор сонгогдсон аймгуудад Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг шинээр байгуулах тал дээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.



Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, хатагтай Шаннон Ковлин Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Тэрээр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжиж буй төслийн явц, цаашдын хийх үйл ажиллагаа, төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч, цаашид Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлэх ажлуудыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл