Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ШИНЭ СУВИЛАГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-тай хамтран “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд Шинэ сувилагчийг ажлын байран дээр нь дадлагажуулан сургах сургалтын хөтөлбөрийг боловсруулан батлуулж, анхны сургалтыг Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв дээр эхлүүлж байна.

Эрүүл мэндийн салбарын хэмжээнд нийт 14000 мянга гаруй сувилагч мэргэжилтэн ажиллаж байна. Жилд дунджаар 700 гаруй шинэ сувилагч төгсөж, ажлын байран дээр гарч байгаа ба энэхүү шинэ төгссөн сувилагч нарыг ажлын эхний өдрөөс эхлэн байгууллагын хүн бүр дэмжиж туслаж, чанартай сайн хөтөлбөрөөр сургаж сайн мэргэжилтэн бэлдэх нь чухал юм.

Шинэ сувилагчийг ажлын байран дээр нь сургаж дадлагажуулах хөтөлбөр нь шинэ сувилагчийг өөрийн байгууллагад ээнэгшүүлэн дасгаж хүлээн авах, сэтгэл зүйг нь бэлдэж, цаашид тогтвор суурьшилтай, үр бүтээмжтэй ажиллахад маш их дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл