Өнөөдөр УИХ-ын гишүүн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан нар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд баригдаж буй Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Салбар амбулаторийн барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж, барилгын ажил удааширсан шалтгаан, тулгамдаж буй асуудал, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албаны хүмүүстэй уулзаж, тодорхой шийдэлд хүрлээ.
Энэхүү барилгын ажлыг Эрүүл мэндийн яамны захиалгаар “Кенжикү” ХХК гүйцэтгэхээр шалгарч, барилгын ажил 2020 онд эхэлсэн хэдий ч одоог хүртэл ашиглалтад ороогүйгээс Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний ачаалал нэмэгдэж, тусламж үйлчилгээний тэгш бус хүртээмж үүссэн төдийгүй Салбар амбулаторийн үйлчлэх хүрээний иргэд болох Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хорооны 35 мянга орчим иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хүндрэл чирэгдэлтэй тулгарч байна.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан нар тус барилгын ажлын гүйцэтгэгч компанид 2024 оны 10 дугаар 01-ний өдөр гэхэд барилгын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах талаар үүрэг даалгавар өгч, тус компанитай харилцан тохиролцлоо.
Сайд нар барилгын ажлын гүйцэтгэлийн ажилтай зэрэгцэн Салбар амбулаторийн тусламж үйлчилгээг эхлүүлэх төлөвлөлтийг яаралтай хийж, шаардлагатай нөөцүүдийг тодорхойлж, бэлэн байдлаа хангах талаар холбогдох байгууллагуудын удирдлагуудад чиглэл өгөв. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Салбар амбулаторит шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.