Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго 2016-2030”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа – 2050-д тусгагдсан тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилт ба ЭМС-ын А/550 тоот тушаалын хэрэгжилтийн хүрээнд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлээс урьдчилан сэргийлэх цахим хурлыг 2024 оны 07 дугаар сарын 30-нд амжилттай зохион байгууллаа.
Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа удирдаж, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба, Хүүхдийн эмнэлгийн эмч, судлаачид, Багануур, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, НЭМГ, Нийслэлийн түргэн тусламжын төв, ГССҮТ , 18 аймгийн эрүүл мэндийн газрын удирдлага, хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, БОЭТ, аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн, нярайн эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, сум, баг, өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 156 эмч, мэргэжилтэн 100 холболтоос цахимаар оролцов.
Улсын хэмжээнд 2024 оны эхний хагас жилийн байдлаар эх, хүүхдийн эндэгдэл буурсан хэдий ч цаашид Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт, Монгол Улсын алсын хараа 2050-д заасанчлан сэргийлж болох эндэгдлийг бууруулах шаардлага буйг онцоллоо.