Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэв


     Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн салбарын авлигын эсрэг  хууль тогтоомжийн хэрэгжилтийг танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. Энэхүү уулзалтын үеэр АТГ-аас эрүүл мэндийн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлууд, хүндрэл бэрхшээл зөрчил дутагдлуудыг арилгах чиглэлээр хийгдсэн ажлууд, сайн туршлага, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх танилцуулгыг тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга эрхэлсэн комиссар  Ө.Энхтөр  хийсэн юм.  

    АТГ-аас хоёр жил тутамд төрийн байгууллагын шударга  байдлын түвшинг үнэлэх судалгаагаар тус салбар нь бусад төрийн байгууллагуудын дунджаас  доогуур үнэлгээ авсан учраас  2015 онд  эрүүл мэндийн салбарт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгайлан  төлөвлөгөө гаргаж ажилласны үр дүнд  дэвшил өөрчлөлт гарсныг онцоллоо.  

     Тэрбээр Авлигын эсрэг олон улсын өдрийг эрүүл мэндийн салбарт чиглэсэн  үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлэх  зорилгоор “Талархалаа зөвөөр илэрхийлье” соён гэгээрүүлэх сарын аяныг ЭМСЯ-тай хамтран амжилттай зохион байгуулсан  нь салбарын хэмжээнд авлигын эрсдлийг  бууруулах, шударга ил тод байдлыг дэмжих, авлигын эсрэг хүсэл зоригийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд  бодит хувь  нэмэр оруулсныг тэмдэглэв.

    Мөн энэ үеэр ЭМСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга  Д.Оюунчимэг салбарынхаа авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн  талаар мэдээлэл хийв. Тус мэдээлэлд өнгөрсөн хугацаанд мэдээллийг нээлттэй болгож  салбарын ёс зүй шударга байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг зохион байгуулж ирсний үр дүнд  2014 онд 16 яамнаас 15 дугаар байранд орж байсан бол,  өнгөрсөн онд хөндлөнгийн үнэлгээгээр бусад яамдуудыг ардаа орхиж эхний тавдугаар байранд  орсон дэвшилт гарсан.  Авлигын эсрэг арга хэмжээнд  зориулан тусгайлан  “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байцгаая” аяны дэвтэр, “Нээлттэй ил тод байдлын самбар” байгууллагын үйл ажиллагаа тушаал шийдвэр, төсвийн орлого зарлага, худалдан авах ажиллагааны нээлттэй ил тод  байдал өргөдөл гомдол, санал хүсэлтийг  гаргах нөхцлийн ханган www.mohs.mn цахим хуудсыг шинээр ажиллуулсан зэргээр олон ажлыг санаачлан хийсэн  нь үр дүнгээ өгч цаашид ч  АТГ-тай нягт хамтран ажиллахаа  илэрхийлэв.

    Уулзалтаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг үйлчилгээний ил тод байдлыг  сайжруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах чиглээр хийж буй ажил,  Улсын гуравдугаар  төв эмэнэлэг  Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонголт, ил тод байдлын талаар мэдээллийг тус тус хийлээ. 

Холбоотой мэдээ, мэдээлэл